Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймагт газардлаа

А.Намуун, iKon.mn
2019 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон ястны өлгий нутаг Ховд аймагт ажиллаж байна. Өнгөрсөн жил Ерөнхий сайд Ховд аймагт ажиллахдаа аймгийн тулгамдсан асуудлуудын нэг болох хүүхдийн эмнэлэгийн шинэ барилгын асуудлыг шийдсэн. 

Төсөв нь батлагдаж, зураг, тендер шалгаруулалт нь жин тан болоод ийнхүү өнөөдөр аймгийн төв болох Жаргалант суманд барилгын ажил нь эхэлж байна. 

Ерөнхий сайдын орон нутагт хийж томилолт Улаанбаатарт ирж Засгийн газрын хурлаа Ням гарагт хийснээр баруун хязгаарт үргэлжилж байна.

Ховд аймагт ажиллах бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, О.Батнасан, Б.Пүрэвдорж, БХБ-ын сайд Х.Баделхан, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн нар багтжээ.

Хөтөлбөрт Ховд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй танилцах, шинээр баригдах 50 ортой хүүхдийн эмнэлгийн шавыг тавих, цементийн үйлдвэрийн шав тавих, иргэдтэй уулзалт хийх, Эрдэнэбүрэн сумын Шижитийн хөндийд баригдах усан цахилгаан станцын шав тавих ажлууд тусгагдсан байна.

Ерөнхий сайд болон гишүүд, дэд сайд нар 2019 оны тавдугаар сарын 15-ны Лхагва гараг хүртэл тус аймагт  ажиллана. 

Фото /Ховд аймгийн төв нисэх буудал дээр/
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг