2019/08/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.87₮
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
00:00
S29
11°
01:00
S20
10°
02:00
S29
03:00
S40
04:00
S40
05:00
S40
06:00
S40
07:00
S40
08:00
S40
09:00
S40
10:00
S40
10°
11:00
S40
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"ИЗНН 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох бүрэн эрхээ эдэлнэ"

С.Бадрал, iKon.mn
2019 оны 5 сарын 13
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын нөхөн сонгуульд Иргэний Зориг Ногоон Намыг /ИЗНН/ 2016 оны ээлжит сонгуулийн зардлын тайлан, холбогдох бусад баримт бичгийг ирүүлээгүй зэрэг үндэслэлээр Сонгуулийн Ерөнхий Хороо бүртгэж аваагүй юм. Ингэснээр тус нам нөхөн сонгуульд оролцох боломжгүй болсон. Энэ талаар ИЗНН-аас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатар "Өмнө нь 2016 оны сонгуульд ИЗНН-ыг нийслэлд, УИХ-д, хөдөө орон нутагт оруулахгүй шийдвэр гаргаж байсан. Бид бүх шатны шүүх дээр ялаад сонгуульд оролцсон. 

Намын тухайн үеийн генсек М.Хүрэлсүх тамга авч яваад өгөөгүй учраас зардлын тайлангаа хугацаанд нь гаргаж чадаагүй. 

Иймд бид АТГ-т хандаж ямар нэгэн санаатай үйлдэл байгаа эсэхийг шалгуулна. 

Манай нам Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох эрхээ хасуулсан ч Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу 2020 онд болох УИХ-ын ээлжит сонгуульд оролцох бүрэн эрхээ эдэлнэ.

ИЗНН улс төрийн бохир зүйлтэй тэмцэхийн тулд улстөрийн намуудыг татан буулгах хуулийн төслийг бэлэн болгож, нэн яаралтай өргөн барих гэж байгаа. 

Мөн Иргэний хяналтын тухай хуулийг баталж, иргэд өөрсдөө төрөө хянадаг болъё. Эдийн засагч, эрдэмтдийг энэ хуулийн төсөлд сайн оролцоосой гэж бодож байгаа. 

Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй байна. УИХ, ИТХ-д гарсан хүмүүст мөнгө идэх боломж олгомооргүй байна.

Амьтны болон малын гаралтай бүтээгдэхүүнийг хилээр авч гарах бизнес их байна. Үүнтэй тэмцэж генетикийн нөөцийн тухай хуулийг нэн яаралтай баталснаар дээрх бүтээгдэхүүнүүдийг төрийн хамгаалалтад авч чадна" хэмээн ярилаа.

ИЗНН 18,500, 21 аймагт намын үүртэй. Дорнод аймаг хамгийн олон иргэдийн хурлын төлөөлөгчтэй аж.

Түүнчлэн С.Зоригийн үзэл санааг тээгч тус намыг устгах, орвонгоор нь арчих хар хүч өнөөг хүртэл амь бөхтэй ажилласаар байгааг олон нийтэд сонордуулж, Монгол төр шударга, хүчирхэг, итгэлтэй ажиллах Үндсэн хуулийн шинэчлэлийн төлөө хамтрахыг улс төрийн бүх зөв хүчин, иргэний байгууллага, иргэдэд уриалж байгаагаа мэдэгдлээ.

x