Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Амиа хорлохоор өндрөөс үсрэх гэж байсан иргэнийг аварчээ

ikon.mn
2019 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 10-нд өндрөөс үсрэх гэж байсан согтуу иргэнийг цагдаагийн алба хаагчид аварчээ.

"Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах орон сууцны давхарын цонхоор хүн үсэрч амиа хорлох гэж байна” гэх дуудлага 16:45 цагт ирсэн байна.

Энэ дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Шинэбаатар, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Д.Лувсансанжаа нар авто эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа 16:48 цагт шуурхай очиж шалгажээ.

Тус байрны оршин суугч 49 настай эрэгтэй О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцаанаас болж, маргалдан гэрийн хаалгаа дотор талаас нь цоожилж онгойлгох боломжгүй болгон цонхны гадна талын тавцан дээр үсрэхээр завдахад нь 11 дүгээр давхрын аваарын шатаар дамжин орж,  үсрэх үйлдэл хийх явцад түүний гараас барьж татаж оруулан амь насыг нь аварч эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн байна.

 

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар