Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: “Ромео Жульетта” балетыг сонгодог урлаг сонирхогчдын хүртээл болгох талаар мэдээлэл хийнэ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголбанкинд

10:00 цагт  МУИС-ийн Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, “ЭН-АР-СИ-СИ” компани хэрэглэгчийн итгэлийн индексийн талаар мэдээлэл хийнэ.

 “Туушин” зочид буудалд

10:00 цагт “Монгол-ОХУ-БНХАУ, БНСУ-ын зохиогчийн эрхийн дөрвөн талт уулзалт” болно.

НҮБ-ийн байранд 

11:00 цагт Тусгай илтгэгч Мишель Форст Монгол Улсын хүний эрх хамгаалагчдын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

Үндсэн хуулийн цэцийн байрны гадна 

11:30 цагт "Хүчирхийллийн эсрэг эмэгтэйчүүд" жагсаал болно.

ХӨСҮТ-ийн Вакцин биобэлдмэлийн төв агуулахад 

12:00 цагт Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг вакцин, дагалдах хэрэгслэл хүлээн авна.

МУИС-ийн Номын санд

15:00 цагт  “Мазаалай баавгай хамгаалал болон олон нийтийн оролцоо” уулзалт болно.

“MN” мэдээллийн төвд

11:30 цагт  “Ромео Жульетта” балетыг сонгодог урлаг сонирхогчдын хүртээл болгох талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт  ИЗНН-аас Хэнтий аймагт болох нөхөн сонгуулийн талаар мэдээлэл хийнэ. 

12:30 цагт Монголын автомашин, мотоциклын спортын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт “Хил хязгааргүй алхам” ТББ-аас Дорноговь, Говьсүмбэр аймгийн уул уурхайн нөлөөлөлд өртсөн иргэд УИХ-д таван удаа хандсан ч нааштай хариу авч чадахгүй байгаа талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Монголын хүний төлөө нам болон “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Э.Эрдэнэжамъян УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын талаар мэдээлэл хийнэ.