2019/05/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,647.34₮
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
03:00
S26
11°
04:00
S29
10°
05:00
S29
06:00
S30
07:00
S26
08:00
S26
10°
09:00
S26
12°
10:00
S26
12°
11:00
S40
12°
12:00
S20
12°
13:00
S26
12°
14:00
S26
11°

“…Монголын сайдын 10 сая доллар”

Б.Дамдин-Очир, Зууны мэдээ
2019 оны 5 сарын 13
Зууны мэдээ
Гэрэл зургийг MPA.mn

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын нэг сайд 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн.

Зарим сайд нь  “…Би энэ талаар огт дуулаагүй” гэжээ. Мэдээж хэрэг, нэг танхимд тохой залгаж суугаа сайдынхаа тухай хэн нь ч түрүүлж “…Тийм” гэж ам нээхгүй. Гэвч тэр сайдын нэр, хийсэн үйлдэл нь ил болсон цагт У.Хүрэлсүхийн Засгийн газраас тэрхүү “тоосго” суга үсрэх, эвгүйтвэл Засгийн газар тэр чигээрээ дэнжгэнэж мэдэхээр том асуудал юм.

Юутай ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэр бүхий сайдын хэрэг анх манай өмнөд хөрш БНХАУ-ын хууль хяналтын байгууллагынхны анхаарлыг татсан байна. Түүнчлэн хэргийн гол факт болоод байгаа 10 сая ам.долларыг анх Монгол руу шилжүүлэхэд “Монголын сайдын 10 сая ам.доллар явчихлаа” гэсэн “яриа” өмнөд хөршид өрнөсөн байгаа юм.

Энэ мэдээлэл анх задрахад эзгүй байсан Ерөнхий сайд өнгөрсөн баасан гаригийн шөнө Улаанбаатарт ирж, өчигдөр ням гаригт Засгийн газраа хуралдуулжээ.
Тэгэхээр Засгийн газрын тэргүүн нь 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдынхаа талаар өнөөдрөөс юу гэж дуугарах нь сонин байна.

x