2019/05/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,647.34₮
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
03:00
S26
11°
04:00
S29
10°
05:00
S29
06:00
S30
07:00
S26
08:00
S26
10°
09:00
S26
12°
10:00
S26
12°
11:00
S40
12°
12:00
S20
12°
13:00
S26
12°
14:00
S26
11°

Кодчлолын хичээл 1: Пуужин хөөргөцгөөе!

Б.Ану
2019 оны 5 сарын 13
iKon.MN
 

"1960 онд MIT-ын эрдэмтэн Сэймор Пэпэрт сурагчид программчлалын хэл мэдэх хэрэгтэй.

Хүний бичсэн программ дээр тоглох биш өөрөө тоглох тоглоомоо зохиогоод өөрөө өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй гэж одоогоос 60 жилийн өмнө хэлсэн байгаа юм. Тухайн үед хувийн компьютер гэж байгаагүй. Байгууллагууд л өндөр үнэтэй компьютерүүдтэй байсан үе. Үүнээс хойш Сэймор Пэпэрт профессорын санааг шавь нар нь үргэлжлүүлж явсаар Scratch гээд программчлалын хэл зохиогоод 5, 6-р ангийн хүүхдүүдэд зориулж хөтөлбөр бэлдсэн байгаа юм. Одоо үүнийгээ 1-р ангийн хүүхдүүдэд зориулсан байдлаар бэлдчихсэн. Хүүхдүүд ойлгоход амар, маш энгийн байдлаар программчлалын хэлийг тайлбарласан байгаа юм" гэж Сант сургуулийн захирал З.Энхмөнх iKon.mn -ийн Гуравласан яриа нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан байдаг.

Орчин үеийн технологийн эрин үед хүүхэд багачуудын мэдээллийн технологийн боловсролыг дээшлүүлэх замаар ялгаатай байдлыг бууруулах цувралын хүрээнд бид программчлалын хэлийг маш хэцүү гэх ойлголтыг үгүйсгэх эхний хичээлээ бэлдээд буй.

Программчлалын хэлийг хүүхдүүд багаасаа системтэйгээр ойлгоод явахаас гадна аливаа асуудлыг шүүн тунгаах гэх мэт ур чадварууд дагаад хөгжиж байдаг тухай судлаачид тэмдэглэсэн байдаг.

Дэлхийн Эдийн засгийн Форумаас гаргасан судалгаагаар хүүхдүүдийн хамгийн сонирхолтой гурван хичээлийн нэг нь кодчлолын хичээл байгаа юм. Өөрөөр хэлбэл хүүхдүүдэд энэ хичээл их сонирхолтой байгаа учраас цааш нь ухаад судлаад илүүг сурчихаж байгаа талаар З.Энхмөнх ярьж байлаа.
 
Гэвч Монгол Улсад мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжлийг сонгох хандлага жил ирэх бүрт буурч байгаа судалгааг бид танилцуулсан.
 
Тэгвэл мэдээлэл зүйн хичээлийг сонирхолтой болгож хүүхэд багачуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх кодчлолын хичээлээс та бүхэндээ танилцуулж байна.
 
Та хүүхдүүдтэйгээ, дүүтэйгээ хамтраад ПУУЖИН ХӨӨРГӨЖ үзээрэй.
 
Хичээл үзэх:
 
 
Энэ тухай дэлгэрэнгүй нийтлэлийг ЭНД дарж үзэх боломжтой. 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x