Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Исламын улс бүлэгт байсан 200 гаруй хүн Сириэс Казахстанд буцаж иржээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Исламын улс террорист байгууллагатай холбоотой 231 казах хүнийг энэ долоо хоногт Сириэс буцааж ирүүлснээ Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев өчигдөр мэдэгджээ.

Тэдний 156 нь зургаа хүртэл насны хүүхдүүд байгаагаас 18 нь өнчин хүүхэд юм байна. Эдгээр нь Исламын улс бүлэглэлд элсэхээр явсан Казахстаны иргэдийн хүүхдүүд юм.

Иргэдээ тавдугаар сарын 7-ноос 9-ний хооронд Сириэс онгоцоор татан авсныг Токаев мэдээлжээ. Уг ажиллагааг Казахстаны гадаад хэргийн яам, үндэсний аюулгүй байдлын зөвлөл зохион байгуулсан байна.

Ирсэн хүмүүсийг амьдралд хөлөө олоход нь Казахстаны төрийн болон төрийн бус байгууллагууд туслахаар болсон байна. Өнгөрсөн нэгдүгээр сард 47 иргэнээ Сириэс татаж авсныг тус улсын эрх баригчид мэдээлж байв.

Казахстанаас террористуудын эгнээнд нэгдэхээр Ирак, Сирийг зорьсон олон зуун хүний ихэнх хэсэг нь алагдсан гэж үздэг юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty