Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

"С.Баярцогтод холбогдох эрүүгийн хэргийг хаагаагүй"

С.Бадрал, iKon.mn
2019 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь Сангийн сайд асан С.Баярцогтыг Их Британийн Виржинийн арлуудын оффшор бүсэд компани байгуулан Швейцарын банканд хөрөнгө байршуулсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

С.Баярцогтод холбогдох эрүүгийн хэргийг “Оюу толгой” төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгаж байгаа юм.

Тиймээс С.Баярцогтод холбогдох эрүүгийн хэргийг хаасан гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа нь худал ташаа болохыг АТГ-аас  мэдэгдлээ.