Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

ИТХ-ын төлөөлөгч болон Засаг дарга нарын хөрөнгө орлогын мэдүүлэг

Т.Саран, iKon.mn
2019 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай тэмцэх газраас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гишүүд болон төрийн албан тушаалтнуудын 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэд танилцуулсан билээ.

Энэ удаад аймаг, сум, нийслэл, дүүргийн 15,500 орчим албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргасан байна.

Тэдний хөрөнгийн хэмжээг http://xacxom.iaac.mn/?fbclid=IwAR0Ozc0-cP58OhuQabpVXIvQSEZ0vGtnmePUYktv0iH9itlClDIhmpQCTBY холбоосоор орж үзэх боломжтой.

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй байдаг.

 

Эх сурвалж: АТГ