Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

10,000 ширхэг суулгацыг ерөнхий боловсролын сургуулиудад тарааж байна

ikon.mn
2019 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу жил бүр зохион байгуулдаг “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг угтан “СУРГУУЛИЙН ОРЧИНДОО МОД ТАРЬЦГААЯ-2019” үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэ хүрээнд 10,000 нарс модны суулгацыг ерөнхий боловсролын 100 сургуульд үнэ төлбөргүй өгч, сурагчид болон багш, ажилчид, эцэг эхчүүдийг “Бүх нийтээр мод тарих өдөр”-т идэвхтэй оролцоход уриалж байна.

Үйл ажиллагааны нээлтийг “Сэтгэмж” цогцолбор сургууль дээр эхлүүлж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга нар оролцож, 100 ширхэг нарс модны суулгацыг “Сэтгэмж” цогцолбор сургуульд гардуулан өгч багш, сурагчдын хамт тарилаа.

10,000 ширхэг суулгацыг ерөнхий боловсролын 100 сургуульд тараах, тарих үйл ажиллагаа 2019 оны энэ сарын 9-нөөс 11-н хүртэл үргэлжилнэ.

Мөн “Тарьц суулгац-2019” үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд 2019 оны энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.