Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын авлигатай тэмцэх газрын хөндлөнгийн үнэлгээг олон нийтэд танилцуулна

ikon.mn
2019 оны 5 сарын 10
iKon.MN

Төрийн ордны Их танхимд

09:00 цагт “Нярайн скринингийн үндэсний анхдугаар конгресс” зохион байгуулагдана. Анхдугаар конгресст дотоод, гадаадын эмч, мэргэжилтэн, эцэг эхийн ба Монгол дахь Олон улсын байгууллагын төлөөлөл, хамтын ажиллагаатай улс орны зочид зэрэг нийт 400 гаруй төлөөлөгчид оролцоно. 

ГХЯ-нд

09:00 цагт Fintech Summit эхэлнэ. 

МҮОНТ-ийн хойно байрлах Сэтгэмж сургуульд

14:00 цагт БОАЖЯ-наас "Сургуулийнхаа орчныг ногооруулъя" аян зарлаж, 100 сургууль тус бүрт 100 ширхэг суулгац тарааж буй ажлын хүрээнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат суулгацыг нь гардуулж, багш сурагчидтай хамт мод тарина.

“UB palace”-д 

09:00 цагт энэ сарын 15-наас түүхий нүүрс хэрэглэхийг хориглохтой холбогдуулан хяналт мониторинг хийх 4,604 ажилтны чуулган болно. 

Туушин зочид буудалд

09:30 цагт "МИК ба сэтгүүлч" уулзалт болно.

Үндэсний мэдээллийн төвд

10:30 цагаас Богд Ар хорооллын сургууль цэцэрлэгийн газар, бусад асуудлаар хэвлэлийн хуралтай. Төрийн албан хаагчид холбоотой талаар мэдээлэл өгнө. 

Нээлттэй нийгэм хүрээлэнд

11:00 цагаас Монгол Улсын авлигатай тэмцэх газрын хөндлөнгийн үнэлгээг олон нийтэд танилцуулна. 

"25-р суваг" телевизийн байранд

11:00 цагт “Хаврын баяр” бүжгийн наадам тавдугаар сарын 22-нд 28 дахь жилдээ болох гэж байгаа талаар мэдээлэл өгнө. 

Гэрлэх ёслолын ордонд

11:30 цагт ХУД-ийн Боловсролын хэлтэсээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд улсын сургууль цэцэрлэгийн ажилтнуудын хуримын ёслолын үйл ажиллагааг үнэ тэлбөргүй хийх боломжоор хангаж, тэмдэглэх үйл ажиллагааны нээлт болно. 

Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд

16:00 цагт "Үндэсний бичиг үсгийн баяр - 2019"-ийн хүрээнд зохион байгуулагдаж "Бичиг соёл 2019 үзэсгэлэн"-г нээнэ. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.