Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Занданбат Монгол Улсын Ерөнхий аудитор боллоо

Т.Саран, iKon.mn
2019 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай саналыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөнгөлттэй нөхцөлтай зээл авсан асуудалтай нь холбогдуулан УИХ-ын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 86 дугаар тогтоолоор албан тушаалаас нь түдгэлзүүлсэн юм. Түүний оронд Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитороор УИХ-ын гишүүдийн олонх дэмжиж, томиллоо.

Д.Занданбат 1967 онд төрсөн, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр, “Отгонтэнгэр” дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр, Монгол Улсын Эрдмийн их сургуулийг төрийн захиргааны менежментийн мэргэжлээр төгссөн, Төрийн захиргааны удирдлагын магистр зэрэгтэй.

  • Баянзүрх дүүргийн татварын хэлтэст улсын байцаагч
  • Нийслэлийн татварын газарт улсын байцаагч
  • Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга
  • Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын дарга
  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга
  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн дарга
  • Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, мөн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хэлтсийн дарга
  • Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан аж.