Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Япон Улсад технологийн чиглэлээр суралцах хүсэлтэй ЕБС төгсөгчдийг УРЬДЧИЛСАН СОРИЛД оролцохыг урьж байна

ikon.mn
2019 оны 5 сарын 9
iKon.MN
 

“Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь Япон Улсад технологийн чиглэлээр суралцах хүсэлтэй ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг ТӨСЛИЙН СОРИЛД бүртгэж байна.

Тус төсөл энэ жил Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт сүүлийн элсэлтээ авна.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн Ерөнхий боловсролын сургууль төгсөгч, 22 хүртэлх настай Монгол Улсын иргэн ТӨСЛИЙН СОРИЛД хамрагдаж болох бөгөөд шаардлага хангасан тохиолдолд “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой болно. 

“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн СОРИЛ Улаанбаатар хотод 2019 оны 05 дугаар сарын 19-ний Ням гарагт 14:00 цагт ШУТИС-ийн хичээлийн 2-р байранд, харин Орон нутагт 2019 оны 05 дугаар сарын 11-ний Бямба гарагт тухайн Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт тус тус зохион байгуулагдана. Сорилын тов гарсантай холбогдуулан орон даяар бүртгэл хийгдэж эхлээд байна.

СОРИЛЫН БҮРТГЭЛ: 

Улаанбаатар хотод 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 05 дугаар сарын 16-ны 18:00 цаг хүртэл www.elselt.edu.mn/mjeed сайтаар, Орон нутагт: 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 05 дугаар сарын 06-ны өдрийн 15:00 цаг хүртэл тухайн Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт тус тус бүртгэл хийгдэж байна. #Бүртгэлийн_хураамж_5000 төгрөг бөгөөд Улаанбаатар хотод сорил өгөх иргэд бүртгэлийн хураамжийг Голомт банкны 811-510-1742 тоот дансанд /Хүлээн авагч байгууллага: ШУТИС, ҮТС, гүйлгээний утга: “ИТДБ” төслийн сорил, овог нэр, регистр/. Харин орон нутгийн иргэд бүртгэл хийлгэхдээ хураамжаа бэлнээр тушаана.

Төслийн БЭЛТГЭЛ КООСЭН сургалтын хөтөлбөрт элсэн суралцагчид ШУТИС-д 1,5 жил суралцаад шилжин суралцах шалгалтад тэнцсэн тохиолдолд Япон Улсын Коосэнд 3 жил суралцан төгсөж техник технологиор мэргэшсэн онол, дадлага хосолсон туршлагатай боловсон хүчин болдогоороо давуу талтай. 
Харин Бакалаврын хамтарсан хөтөлбөрт элсэн суралцагчид ШУТИС-т 2.5 жил суралцаад кредит дүйцүүлэн Япон Улсын инженер, технологийн чиглэлээр тэргүүлдэг улсын сургуулийн 3 дугаар дамжаанд шилжин суралцдаг.

Сорилын #шаардлага_хангасан_шалгуулагч нь #Коосэн сургалтын хөтөлбөрт ЭЕШ-д математик, физик, химийн хичээлийг сонгон 650-аас дээш оноо,  #Бакалаврын хамтарсан хөтөлбөрт 680-аас дээш оноо авсан тохиолдолд элсэн суралцах боломжтой.

Төслийн сургалтын хөтөлбөрт суралцаж буй оюутнууд Монгол Улсад суралцах хугацааны зардлыг хувиасаа төлөх бол, Япон Улсад суралцах хугацааны зардлыг “Боловсролын зээлийн сан”-гаас зээл хэлбэрээр олгоно. Оюутан амжилттай суралцан төгсөж ирээд эзэмшсэн мэргэжлээрээ 5-аас доошгүй жил эх орондоо үр бүтээлтэй ажилласан тохиолдолд энэхүү зээл нь тэтгэлэг болдог онцлогтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг

11-315563,  99832535

#ИнженерТехнологийнДээдБоловсролТөсөл