Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ажлын ярилцлагыг үр дүнтэй болгох шилдэг аргууд

ikon.mn
2019 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Шинэ төгсөгчид болон залуу мэргэжилтнүүдийн хувьд ажлын ярилцлагад орохдоо өөрийгөө бусад нэр дэвшигчдээс хэрхэн өөр, давуу талтай гэдгийг харуулах нь чухал байдаг.

Энэ нь рекрутерүүдийн өмнө өөрийгөө зөвөөр илэрхийлж, сайн үнэлгээ авахын тулд шаардлагатай бүхий л нарийн ширийн зүйлүүдийг анхаарч бэлдэх хэрэгтэй гэсэн үг юм.

Ихэнх залуучуудын хувьд мэргэжлийн тал дээр туршлагагүйн улмаас энэ чиглэлийн асуултуудад хариулахдаа алдаа гаргах нь их байдаг. Гэхдээ өөрөө тэвчээртэй байж, ярилцлагадаа сайн бэлдээд, өөрийн өсөж хөгжих чадвартайг харуулж чадах юм бол ажлын санал авах бүрэн боломжтой болно.

Өөрийн сонирхож байгаа ажлын байранд ярилцлагад уригдсан тохиолдолд аль болох татгалзалгүй уулзаад үзэж байгаарай. Ихэнх нэр дэвшигчид өөрийн зорилгыг зөв тодорхойлоогүйгээр ярилцлагуудад ордог боловч тэр нь эргээд зөв ажил, зөв компани, ажлын сайхан орчныг олж авахад нь тусалж, асуух асуултын санааг олоход тусалдаг.

Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын ажилтнууд таны боловсрол, туршлагыг хараад зогсохгүй таны хандлагыг ихээхэн анхаарч харж байдаг. Тэд таныг өөрийгөө хэрхэн танилцуулж байгаа болон таны сэтгэл хөдлөл, мэдрэмжийг байнга хардаг. Шинэ ажлын байранд анкет илгээхээсээ өмнө өөрийн давуу тал, ур чадваруудыг тодорхойлж, өөрийгөө үнэлэх хэрэгтэй. 

Та дараах асуултуудыг өөрөөсөө асуугаад үзээрэй.  

  • Та хэр соёлтой хүн бэ,
  • Цахим орчинд байгаа таны хувийн хуудсууд таныг хэрхэн илэрхийлдэг вэ,
  • Таны хувийн зан чанар сонирхож буй ажлын зүйтэй нийцэж байна уу,
  • Таны биеийн хэлэмжийн илэрхийлэл юу вэ,
  • Та хэр итгэлтэй ярьж чаддаг вэ,
  • Та хэр найдвартай хүн бэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

 


Эх сурвалж: biznetwork.mn