Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Яг одоо материалаа явуулах боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүд

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 5 сарын 9
iKon.MN

Гадаад улсад суралцах хүсэлтэй оюутан залууст зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор 2019-2020 оны хичээлийн жилд зарлагдсан Засгийн газрын болон их, дээд сургуулийн нэрэмжит зарим тэтгэлэгт хөтөлбөрүүдээс хүргэж байна.

Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр
 

Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /судлаач оюутан/ бүртгэл эхэлсэн байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2019 оны 5-р сарын 8-ны /Лхагва/ өдрөөс 10-ны /Баасан/ өдөр хүртэл нийт гурван өдөр 13:00-17:00 цагийн хооронд  Монгол-Японы Төвд явагдах аж. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
The University of Westminster их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр
 

The University of Westminster их сургуулийн бакалаврын түвшний хөтөлбөрт суралцах хүсэлтэй олон улсын оюутнуудын дунд зарладаг “Westminster Vice-Chancellor’s Scholarships” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан байна. 

Тус хөтөлбөрийн материал хүлээн авах хугацаа нь 2019 оны 5-р сарын 31-н хүртэл үргэлжлэх юм.

Тэтгэлэгт хамрагдан суралцах хугацаа нь хөтөлбөрөөс хамаарч 3-4 жил байдаг байна. Ингэхдээ сургалтын төлбөр, амьжиргааны зардал, нислэгийн зардал зэрэг багтдах юм. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. 
Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутны сонгон шалгаруулалт
 

“Дэлхийн шилдэг сургуульд оюутан суралцуулах журам”, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн A/319тоот тушаалын хавсралтаар баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын дагуу Дэлхийн шилдэг их сургуулиудад 2019-2020 оны хичээлийн жилээс Боловсролын зээлийн сангийн зээлийн санхүүжилтээр бакалаврын сургалтад суралцуулах иргэдийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байгаа билээ. 

Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн World University Rankings болон Academic ranking of world universities  жагсаалтын эхний 100-д багтсан их сургуулийг дэлхийн шилдэг их сургуульд тооцжээ. 

Журамд заасан дэлхийн шилдэг их сургуульд бакалаврын зэргийн үндсэн ангид суралцах урилга авсан эсвэл суралцаж байгаа Монгол Улсын иргэн энэхүү сангийн зээлд хамрагдах хүсэлтийг гаргах эрхтэй байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. 
2019-2020 оны Фуллбрайт тэтгэлэгт хөтөлбөр
 

Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах алба 2019-2020 оны Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрт зориулсан өргөдлийг хүлээн авч эхэлжээ.

Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр нь 6-9 сарын судалгааны тэтгэлэгт хөтөлбөр гэдгээрээ онцлогтой билээ.

Мөн өндөр ур чадвартай эрдэмтдэд зориулагдсан (Ph.D.) эсвэл мэргэжлийн Дээд боловсролын институтууд, сэтгүүлчид, холбогдох мэргэжлийн хүмүүсийг АНУ-ын байгууллагад мэргэжил дээшлүүлэх чиглэлээр докторын зэрэг олгох сургалтыг санал болгодог. 

Өргөдлийг 2019 оны 5-р сарын 20-ны /Даваа гарагт/ 08:30 цаг хүртэл хүлээн авах юм. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
“Civil Society Leadership Awards” тэтгэлэгт хөтөлбөр 
 

Нээлттэй нийгэм хүрээлэнгээс “Civil Society Leadership Awards” тэтгэлэгт хөтөлбөрийг зарладаг билээ. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар хөтөлбөртэй хамтран ажиллаж буй их, дээд сургуулиудын магистрын хөтөлбөрт суралцах боломж бүрдэх юм.

Тавигдах шаардлага: 

  • Нийгэмд өөрийн хувь нэмрийг оруулдаг манлайлагч байх
  • Бакалаврын зэрэгтэй /2019 оны 3-jр сарын 15-наас өмнө авсан/ байх
  • Тухайн суралцах чиглэлээр мэргэшсэн байх
  • Сонгосон хөтөлбөрөөс шалтгаалж Англи, Франц болон Герман хэлний албан ёсны шалгалтын оноотой байх
  • 2020 оны эсвэл 7 эсвэл 8 сард зохион байгуулагдах хөтөлбөрийн сургалтад хамрагдах
  • 2020 оны 8 эсвэл 9 сард сонгосн хөтөлбөртөө албан ёсорр суралцаж эхлэх

Тэтгэлэгт хөтөлбөрийн материал хүлээн авах хугацаа 2019 оны 5-р сарын 15 хүртэл үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.