Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Дуучин R Kelly бичиг үсэг мэддэггүйг өмгөөлөгч нь батлав

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Америкийн R&B хөгжмийн од, Грэммийн шагналт дуучин R Kelly эмэгтэйчүүдийг хүчиндэж, бэлгийн дарамт үзүүлж байсан хэрэгт холбогдоод шалгагдаж байгаа билээ.

1990-ээд оны сүүлээс эхлэн 10 орчим жилийн хугацаанд түүний хохирогч болж байсан нэг эмэгтэй, гурван охины (тухайн үед насанд хүрээгүй байсан) гомдлын дагуу өнгөрсөн хоёрдугаар сард нэрт дуучныг баривчлах шийдвэр гарсан юм.

Өчигдөр болсон шүүх хурлын үеэр түүний шүүхийн мэдэгдэлд заасан хугацаанд хариу өгөөгүй зөрчлийг хэлэлцжээ. Гэтэл R Kelly-ийн өмгөөлөгч тухайн үед дуучин хоригдож байсан учраас хариу өгч чадаагүй, учир нь тэр бичиг үсэг мэдэхгүй тул бичиг баримттай танилцах боломжгүй байсан гэж тайлбарлажээ.

Дуучны гэмт үйлдлийг илчилсэн “Surviving R Kelly” баримтат кино АНУ-д гарсны дараа түүнтэй хамтран ажиллахаас олон уран бүтээлч татгалзаж, дууг нь сонсохгүй, худалдаж авахгүй байх хөдөлгөөн өрнөөд байгаа.

R Kelly өөрт нь тулгасан хэргүүдийг үгүйсгэсээр байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press