Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

"ХБИ-ийн мэдээллийн хүртээмжийг сайжруулна"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

“Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл"-ийн хүрээнд мэдээллийн хүртээмжийн тухай семинарыг өнөөдөр ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газар хамтран зохион байгуулж байна.

Энэ удаагийн семинараар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр хийх бодит арга хэмжээ авахын тулд:

  1. Телевизийн мэдээн дэх дохионы хэл, хадмал бичгэн тайлбар
  2. Цахим хуудасны хүртээмжийг сайжруулах  чиглэлээр хэсэгчилсэн арга хэмжээн дээр санал солилцож, загвар бий болгох зорилготой байна.

Учир нь Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээллийн хүртээмжтэй холбоотой хууль эрхзүй, бодлогын баримт бичиг байдаг. Гэхдээ мэдээллийн бодит байдал дээр нарийн зохицуулах стандарт, дүрэм журам хангалтгүй, дэд бүтцийн хүртээмжтэй харьцуулахад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь дутмаг байгааг зохион байгуулагчид хэлж байна. 

Түүнчлэн олон нийтийн телевизэд дохионы орчуулга болон үсгэн тайлбар оруулах тухай олон улсын стандарт H.702-г нэвтрүүлэхээр судалж байгаа аж.