Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Офицерын тойргоос Жуковын талбай хүрэх замыг 11:00 цаг хүртэл хаана

ikon.mn
2019 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Батлан хамгаалах яамнаас ''Мөнхөд дурсагдах дайчид'' явган жагсаалыг өнөөдөр зохион байгуулах гэж байна. 

Тус явган жагсаал нь өглөө 10:00 цагаас Батлан хамгаалах яамны урд талбайгаас эхэлж Зөвлөлт Холбоот Улсын маршал Г.К.Жуковын талбайд хүрэлцэн ирэх юм. 

Иймд тус арга хэмжээний хүрээнд 09:00-11:00 хүртэлх хугацаанд Офицерын тойргоос Жуковын талбай хүртэлх буюу Энхтайваны өргөн чөлөөний хойд урсгалын замыг түр хаахаар болсон байна. Дээрх хугацаанд та бүхэн өөр замыг сонгон зорчино уу.

 

Эх сурвалж: ТЦА