Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Мөнхөд дурсагдах дайчид" хүндэтгэлийн жагсаал алхана

С.Бадрал, iKon.mn
2019 оны 5 сарын 9
iKon.MN

Чингис зочид буудалд

09:00 цагаас “Олон улсын сувалагчдын өдөр”-т зориулсан “Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” ёслол болно.

Эрүүл мэндийн яамны А Танхимд

09:00 цагаас "Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуултын үндэсний сургалт" эхэлнэ.

Холидэй Инн зочид буудалд

09:00 цагаас ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газар, “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл"-өөс мэдээллийн хүртээмжийн семинар зохион байгуулна.

Зайсан толгойд

09:30 цагт Аугаа их эх орны дайны ялалтын баярыг тохиолдуулан БХЯ, ОХУ-ын Элчин сайдын яамны удирдлагууд Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөнө. Мөн Офицеруудын ордноос Жуковын хөшөө хүртэл "Мөнхөд дурсагдах дайчид" хүндэтгэлийн жагсаал алхана.

Хөдөө аж ахуйн их сургуульд

10:00 цагаас Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг эх орондоо угсрах зорилго бүхий хэлэлцүүлэг, үзэсгэлэнгийн нээлт болно.

Төрийн ордны Иргэний танхимд

11:00 цагаас Урлаг, соёлынхон Монголын үндэсний кино хороо байгуулах талаар мэдээлэл хийнэ.

Соёмбо кино театрын гадна талбайд

11:00 цагаас Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас хэрэгжүүлэх “Эрүүл иргэн” аян, “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх дүүргийн дэд хөтөлбөр”-ийн нээлт болно.

Сүхбаатарын талбайд

12:20 цагаас “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-өөс УИХ гишүүн Д.Дамба-Очир, Д.Тэрбишдагва нар улсын нууц задруулсан талаар мэдээлэл хийнэ.

Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд

15:00 цагаас Эх орны дайны ялалтын баярт зориулсан Монгол-Оросын залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн нээлт болно.