Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Узбекистанд газрын ховор металлын судалгааны төв нээгджээ

Г.Од
2019 оны 5 сарын 8
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Төв Ази дахь анхны газрын ховор металлын шинжилгээ-технологийн судалгааны төвийг байгуулснаа Узбекистан улс мэдэгдэв. Судалгааны төвийг байгуулахад хамтран ажиллах тухай санамж бичгийг Узбекистан, Өмнөд Солонгос улс 2017 онд үзэглэжээ.

“Энэхүү төв нь Төв Азийн бүс нутагт анхных бөгөөд газрын ховор металлын судалгааны чиглэлээр дэлхийд тэргүүлэх технологитой. Энэ салбар дахь Узбекистаны мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Өмнөд Солонгосын зүгээс тусалж дэмжинэ” хэмээн Өмнөд Солонгосын газрын ховор металлын судалгааны төвийн Ерөнхийлөгч Сун Ил Юу мэдэгдсэн байна.

Тус төвийн нанотехнологийн лабораториудад  газрын ховор металлын физик-химийн сүүлийн үеийн судалгаа хийгдэж, химийн 70 гаруй нэр төрлийн элемент болон эрдсийг шинжлэн тогтоох боломжтой аж.    

Узбекистан нь газрын ховор металлын баялаг нөөцтэй улс бөгөөд батлагдсан нөөц 204 мянган тонн давж буй.

Зураг