Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Цэргийн ангиас байлдааны зориулалттай их хэмжээний сум алдагджээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Зэвсэгт хүчний дугаар ангиас байлдааны зориулалттай их хэмжээний сум алдагдсан хэрэг 2019 оны 5 дугаар сард гарсныг Цагдаагийн байгууллага шалгаж байна.

Дээрх байдлаар цэргийн ангиудаас алдагдсан байлдааны зориулалттай их хэмжээний сум нь хууль бусаар сум зардаг зохион байгуулалттай этгээдүүдийн гараар орж, Нарантуул, Хархорин зах болон бусад газруудаар нууцаар борлуулагддаг талаар иргэдийн дунд яригддаг.

Цэргийн ангиудаас их хэмжээний байлдааны сум алдагдсан хэрэгт Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагааг явуулж, хууль бусаар байлдааны сум, хэрэгслийг зарж борлуулдаг бүлэг этгээдүүдээс 50,000 орчим сумыг хураан авч, холбогдох 10 орчим этгээдийг баривчилжээ.