Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ сард газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадастай

Г.Номин, iKon.mn
2019 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ус, цаг уур орчны шинжилгээний газраас 2019 оны тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг гаргажээ.

Энэ сард температур говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1-1.5 градусаар дулаан бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадас газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас бага зэргийн ахиу, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр дунджаас бага бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орон төлөвтэй байгаа аж.

1981-2010 оны дундаж буюу олон жилийн дунджаар тавдугаар сард агаарын  температурын  дундаж нь Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 4 градус хүйтнээс 8 градус дулаан, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 8-14 градус дулаан байдаг.

Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Хөвсгөл, Төв аймаг, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 20-30 мм, баруун ба говийн ихэнх нутгаар 4-10 мм, бусад нутгаар 10-20 мм хүртэл хур тунадас ордог байна.