Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

ЗУРАГЛАЛ: 30 гаруй байгууллагын 10,000 орчим хүн Туул, Сэлбийн эрэг дагуух хогийг цэвэрлэнэ

А.Намуун, iKon.mn
2019 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр, Туул, Сэлбэ голын эрэг дагуух хог хаягдлыг 2019 оны 5 дугаар сарын 18-ны Бямба гарагт цэвэрлэхээр талбайн зураглалыг БОАЖЯ-наас гаргасан байна.

Цэвэрлэгээний ажилд төрийн болон төрийн бус байгууллага, Монголын оюутны холбоо, аж ахуйн нэгж байгууллагууд оролцох юм.

Тодруулбал, нийт 30 гаруй байгууллагын 10,000 гаруй хүн 1,156.6 га буюу 30 км газрыг цэвэрлэхээр болсон байна.

Голын эрэг дагуух цэвэрлэгээ хийх газруудын зураглал:

  1. Гачуурт тосгоноос Баянзүрхийн гүүр хүртэл (Голын урд, хойд эргийн дагуу),
  2. Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл (Голын урд, хойд эргийн дагуу/,
  3. Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл (Голын урд, хойд эргийн дагуу),
  4. Долоон буудлын эцсээс Баянмонгол хорооллын хойд талын нүхэн гарц хүртэл цэвэрлэнэ.
 
 
 
 
 

Эх сурвалж: БОАЖЯ