Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Нефтийн үйлдвэрийн зөвлөх үйлчилгээний бэлэн болсон гэрээг байгуулчихвал барилгын өмнөх шатны бүтээн байгуулалт эхэлнэ"

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 5 сарын 8
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах гэж буйтай холбогдуулан БНЭУ-ын Элчин сайдын яамнаас санаачилж, Монгол-Энэтхэгийн газрын тос, байгалийн хийн компаниудын үзэсгэлэнг энэ сарын 12-14-нд Буян-Ухаа спорт цогцолборт анх удаа зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэнд БНЭУ-ын газрын тос, байгалийн хийн 35 компани оролцохоор төлөвлөжээ. Энэ талаар “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн хуульч У.Чинзориг “Монгол Улсын Засгийн газар БНЭУ-ын Экспорт импортын банк хооронд 2016 оны дөрөвдүгээр сарын 28-нд байгуулсан 1.0 тэрбум ам.долларын зээлийн гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дахь 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барих төсөлтэй холбогдуулан үзэсгэлэнг зохион байгуулж байгаа.

Үйлдвэрийн дэд бүтцийн ажлын бүтээн байгуулалт 2019 аравдугаар сард дуусахаар байгаа. Төслийн менежментийн зөвлөх компанийг бид сонгосон бөгөөд Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахад бэлэн болсон. Гэрээ байгуулсны дараа төслийн дараагийн шатны ажлууд буюу инженерийн зураг төсөл, үйлдвэрийн барилгын өмнөх шатны бүтээн байгуулалт эхэлнэ” гэлээ.