2019/10/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,679.03₮
B30
УЛААНБААТАР
|
-4°
B30
УЛААНБААТАР
|
-5°
B30
УЛААНБААТАР
|
-9°
03:00
S29
-3°
04:00
S29
-4°
05:00
S29
-4°
06:00
S29
-4°
07:00
S29
-4°
08:00
S30
-3°
09:00
S26
-1°
10:00
S26
11:00
S26
12:00
S26
13:00
S26
14:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японы сөнөөгч онгоцны хар хайрцгийг сарын дараа далайн ёроолоос гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 8
iKon.MN

Дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Японы зэвсэгт хүчний F-35 сөнөөгч онгоц сургуулилалтын нислэгийн үеэр далайд унасан билээ.

Тэгвэл уг онгоцны хар хайрцаг болон бүхээгний хэсгийг бараг сарын дараа далайн ёроолоос гаргаснаа Японы батлан хамгаалах яам өчигдөр мэдээлжээ. Гэвч нисэх онгоцны хар хайрцаг маш их гэмтэж, санах ойн хэсэг алга болсон нь шинжээчдийг мухардалд оруулаад байгаа гэнэ.

Онгоцны нисгэгч, 41 настай Акинори Хосоми сураггүй хэвээр байгаа юм. 3,200 цаг нислэг үйлдсэн туршлагатай тэрээр онгоц нь радарын дэлгэцнээс алга болохын өмнөхөн ямар нэг асуудал гарсан тул даалгавраа биелүүлж чадахгүй болсныг бусад нисгэгчдэд радио холбоогоор мэдэгдэж байжээ.

F-35 онгоцны сүүл хэсэг ослын дараахан далайн мандлаас олдсон бол тавдугаар сарын 3-ныг хүртэл бусад хэсгийг далайн ёроолоос гаргаж чадаагүй байв. Онгоцыг эрэн сурвалжлах, далайгаас гаргах ажлыг Япон, АНУ-ын баг хамтран гүйцэтгэж байгаа.

Онгоцноос үлдсэн жижиг хэлтэрхийнүүдийг далайн ёроолоос түүх ажил үргэлжилнэ гэдгийг Японы батлан хамгаалах яам мэдэгджээ.

Ослын дараа тус улсын арми үлдсэн 12 ширхэг F-35 сөнөөгч онгоцоо нисгэлгүй зогсоогоод байгаа. Япон улс агаарын хүчнийхээ зэвсэг техникийг шинэчлэх ажлын хүрээнд нэг бүр нь $100 саяын үнэ өртөгтэй 140 гаруй F-35 онгоцыг захиалаад байгаа юм. Захиалгат онгоцны эхний хэсгийг Японд угсарсан бол үлдсэн хэсгийг АНУ-ын Lockheed Martin компанийн үйлдвэрээс шууд авахаар болжээ.

 

Эх сурвалж: CNN

 

x