Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ирээдүй хойч үеэ аюулгүй нийгэмд амьдрах боломж бүрдүүлэх үйлсэд нэгдэхийг уриалж байна

ikon.mn
2019 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн ерөнхий газар, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан , Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага хамтран "Хүүхдэд ээлтэй сэтгүүлч-2019" зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Тус зөвлөгөөн нь хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг арилгахад чиглэгдэх юм байна.

Энэ зөвлөгөөнөөр дамжуулан хүүхэд хамгааллын талаар олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхэдтэй холбоотой аливаа асуудлаар эерэг, нөлөөллийн шинж чанартай мэдээ, мэдээлэл бэлтгэн нийгэмд хүргэхэд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын дэмжлэгийг авах хэрэгцээ шаардлага байгаа юм. 

Нийгэмд эерэг зөв хандлага төлөвшүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ирээдүй хойч үеэ хамгаалагдсан, аюулгүй нийгэмд амьдрах боломж бүрдүүлэх үйлсэд бидэнтэй нэгдэхийг уриалж байна. 

 

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар