Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол-Энэтхэгийн газрын тос, байгалийн хийн салбарын үзэсгэлэнгийн зохион байгуулагч нар мэдээлэл хийнэ

ikon.mn
2019 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 “Новотел” зочид буудалд

08:30 цагт "Эмэгтэйчүүдийн нүдээр" чуулган "Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд" сэдвийн хүрээнд болно.

МУИС-ийн Номын санд

09:00 цагт  "Соёлын бүтээлч үйлдвэрлэл-2019” эрдэм шинжилгээний хурал болно.

Мөрдөн байцаах албанд

09:00 цагт  “Зэрлэг ан амьтдын эд эрхтэн, бүтээгдэхүүний хууль бус, хил дамнасан худалдаатай тэмцэх стратеги боловсруулах нь” зөвлөгөөн болно.

“Барилгын хөгжлийн төв”-д 

09:00 цагт “Бохир ус урьдчилсан цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, гарц шийдэл” хэлэлцүүлэг болно.

“Холидэй Инн” зочид буудлын хурлын танхимд

09:30 цагт  “Хот дахин төлөвлөлт-Газар чөлөөлөлт-Хүний эрх” зөвлөлдөх уулзалт болно.

Д.Нацагдоржийн хөшөөнд

10:00 цагт Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэн байгуулсны 94 жилийн ойг тохиолдуулан Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөнө.

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт

10:00-11:40 цагт Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн хор аюул түүнээс сэргийлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо уулзалт ярилцлага болно.

МУИС-ийн хичээлийн I байранд

11:00 цагт  Харвардын их сургуулийн профессор Такэучи Хиротака “Кейс судалгааг бичих, заах арга зүй” сэдвээр лекц уншина.

“Интерном” номын их дэлгүүрт 

11:40 цагт МЗЭ-ийн шагналт, сэтгүүлч, яруу найрагч С.Амартайваны “Морьтны тэнгэр" номын нээлт болно.

Нийслэлийн 126 дугаар цэцэрлэгт

12:00 цагт  “Өргөө” амаржих газрын эх баригч нар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалахад эх баригч бидний оролцоо” аяны хандивыг хүлээлгэн өгнө. 

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт Байгаль орчны салбарын мэргэжилтнүүд Улаанбаатар хотын ногоон байгууламжийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлын хүрээнд Монгол-Энэтхэгийн газрын тос, байгалийн хийн салбарын үзэсгэлэнгийн зохион байгуулагч нар мэдээлэл хийнэ. 

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт “Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт Иргэд томоохон компаниудын хууль зөрчсөн үйлдлийг зогсоох талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарт хандан мэдэгдэл хийнэ.