Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Дэвшилтэт технологи, бүтээгдэхүүний үзэсгэлэнд 80 гаруй байгууллага оролцож байна

ikon.mn
2019 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

“Инновацийн үзэсгэлэн 2019” арга хэмжээг 2019 оны 05 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулж байна.  

Үзэсгэлэнд дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн, инновацийн үйлчилгээг өөрсдийн байгууллагадаа нэвтрүүлж буй эрдэм шинжилгээний байгууллага, иргэд, их дээд сургуулиуд, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл болсон 80 гаруй байгууллага оролцож байна.

Энэ үеэр инновацийн судалгаа хөгжүүлэлтийн ажлуудыг эдийн засгийн эрэлтэд хэрхэн нийцүүлэх, үзэсгэлэнд оролцогчдын оюуны өмчийг зах зээлд нэвтрүүлэх талаарх нээлттэй хэлэлцүүлэг өрнөх юм.

 
 

 Мөн бизнесийн салбарт амжилттай яваа хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдтэй санал солилцон зөвлөмж гаргах, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулдаг оролцогч талуудыг уулзуулж, нээлттэй мэдээлэл солилцох боломж олгож буйгаараа  “Инновацийн үзэсгэлэн 2019” онцлог болж байна.

“Инновацийн үзэсгэлэн 2019”-ийн үеэр инновацийн шилдэг бүтээгдэхүүн, инновацийн шилдэг үйлчилгээ, олон нийтийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнийг шалгаруулах ба олон улсын байгууллагын төлөөлөл шүүнэ.

 

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам