Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Японы ерөнхий сайдын хаалга тогшигч хадаж буй бичлэг интернэтэд эрэлттэй байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Япончуудын ихэнх нь 10 хоног үргэлжилсэн урт амралтынхаа үеэр аялж, зугаалсан бол зарим нь гэрийн ажлаа амжуулсан байна. Тухайлбал Японы ерөнхий сайд Шинзо Абэ Канадаас авч ирсэн хаалга тогшигчийг гэрийнхээ гадна суурилуулж, өрхийн тэргүүний үүргээ гүйцэтгэжээ.

Долоон секундын урттай уг дүрс бичлэгийг тавдугаар сарын 2-нд ерөнхий сайдын албан ёсны Инстаграм хуудсанд нийтэлсэн юм. Сүүлд Wall Street Journal сэтгүүлийн Майк Бирд бичлэгийг өөрийн сошиал хуудсаар тарааснаар дэлхий нийтийн анхаарлын төвд орж, хоёр сая гаруй хүн үзсэн байна.

Дүрс бичлэгт Шинзо Абэ тогшигчийг хадаж тогтоосны дараа гэргий нь туршин үзэж байгааг харуулжээ. 

Минжний дүрс бүхий сийлбэртэй модон хаалга тогшигчийг саяхан Канадад айлчлах үеэр нь тус улсын ерөнхий сайд Жастин Трюдо бэлэглэсэн гэх мэдээлэл эхлээд тарсан юм. Харин сүүлд олж авсан мэдээллээр Шинзо Абэ энэхүү өвөрмөц механизмийг өөрөө худалдаж авсан ажээ. Түүнийг Канадын Квебек мужийн уран гартнууд болох Жан Лионел, Дэнис Трэмбли нарын бүтээл болохыг эх сурвалжууд мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Japan Times