2019/08/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.87₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
16°
|
19:00
S30
15°
20:00
S29
13°
21:00
S26
12°
22:00
S29
11°
23:00
S29
10°
00:00
S29
10°
01:00
S29
02:00
S29
03:00
S40
04:00
S40
05:00
S40
06:00
S40
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч Х.Баттулга хепатитын вирусийн эсрэг эмнэлзүйн судалгаа хийж буй эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзав

ikon.mn
2019 оны 5 сарын 7
iKon.MN

Хепатитын В/Д вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийн Эмнэлзүйн III шатны судалгааг олон улс даяар хийж байгаа “Айгер Биофармасютикалс” компанийн төлөөлөгчид болох тус компанийн ерөнхий захирал эм зүйч Давид А.Кори, дэд ерѳнхийлѳгч, химийн шинжлэх ухааны доктор хатагтай Ингрид Чоонг болон Клиникийн үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлѳгч ноён Жон Ферраро нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Хепатитын В/Д вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийн Эмнэлзүйн III шатны судалгаа гэдэг нь эмийн эмчилгээ батлагдах түвшний судалгааг хэлэх бөгөөд АНУ-ын Хүнс эмийн агентлагийн албан ёсны зөвшөөрөлтэй дэлхийн 21 улсад дээрх судалгааг хийж байгаа юм байна.

Тус байгууллагын төлөөллүүд Монгол Улсын анагаах ухааны салбарын эрдэмтэдтэй, тэр дундаа элэгний өвчлөлийн эсрэг тууштай ажилладаг “Оном сан”-гийнхантай 11 жилийн турш хамтран ажиллаж байгаа талаар яриад, Хепатитын В/Д вирусийн эсрэг эмчилгээг нэвтрүүлэх шаардлага, элэгний өвчлөлийн нөхцөл байдал зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.

Мөн ноён Давид А.Кори хепатитын В/Д вирусийн эсрэг эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх, судалгаа хийх нөхцөл боломжийг бүрдүүлэх, хепатитын вирүсийн халдвараас сэргийлж ажиллах нь чухал болохыг хэлээд энэ чиглэлд бүхий л түвшиндээ анхаарал хандуулж ажиллахыг хүслээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хепатитын В/Д вирусийн эсрэг эмийн өртөг нь амьжиргааны түвшин доогуур иргэдийн худалдан авах чадварт нийцсэн байх зэрэг асуудлыг хөндөн яриад Монгол Улсад нэн өндөр байгаа элэгний хатуурал, хорт хавдрын нас баралтыг бууруулахын тулд бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

x