Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Москвад гарсан ослын дараа Оросын авиа компани Сухой Супержэт 100 онгоцны захиалгаа цуцалжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Оросын дотоодын зах зээлд үйлчилдэг Ямал Айрлайнз компани 10 ширхэг Сухой Супержэт 100 загварын нисэх онгоц захиалаад байснаа цуцалж байгааг Даваа гарагт мэдэгджээ.

Энэ мэдэгдлээс нэг хоногийн өмнө Аэрофлот компанийн ийм загварын нисэх онгоц Москвагийн Шереметьевогийн буудалд осолдож, 41 хүний амь үрэгдсэн юм.

Гэхдээ Ямал Айрлайнз захиалга цуцалсан шалтгаанаа уг осолтой холбоогүй, харин засвар үйлчилгээний зардал нь хэт өндөр учраас татгалзсан хэмээн тайлбарлажээ.

ОХУ-д үйлдвэрлэсэн Сухой Супержэт 100 нисэх онгоцны хамгийн том хэрэглэгч нь Аэрофлот болоод байна. Тус компанийн ихэнх агаарын хөлөг Airbus, Boeing зэрэг өрнөдийн үйлдвэрийнх боловч 50 ширхэг Сухой Супержэт 100 загварыг дотоодын болон зарим гадаад нислэгтээ ашигладаг.

15 ийм онгоцтой Ямал Айрлайнз нь ОХУ-д хоёр дахь том хэрэглэгч юм.

 

Эх сурвалж: Russia Today