Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Kh apartment-ийн байрнаас үсэрсэн эмэгтэй тус байрны оршин суугч биш байсан"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн XV хороонд байрлах Kh apartment-ийн байрнаас эмэгтэй хүн унаж нас барсан хэрэг өчигдөр гарсан. 

Уг хэргийн талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга цагдаагийн дэд хурандааа Б.Баатархүүгээс тодруулахад "Энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Өчигдөр буюу тавдугаар сарын 6-ны өдөр 17:00 цагийн үед эмэгтэй хүн байрны дээрээс үсрэх гээд байна гэх дуудлага ирсэн. Дуудлага авсан даруйдаа цагдаа нар очиход эмэгтэй үсэрчихсэн байсан.

Камерийн бичлэг байгаа. Эмэгтэй ганцаараа байсан нь тодорхой байсан. Мөн тус байрны оршин суугч биш гаднаас хүрч ирээд байр руу гарсан байсан. Өөр дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй байна" гэв.