Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт болно

ikon.mn
2019 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 “Кемпински” зочид буудлын их танхимд 

09:00-14:30 цагт “Хүүхдэд ээлтэй сэтгүүлч” зөвлөгөөн болно.

“Blue Sky” зочид буудлын “Даймонд” танхимд

09:00 цагт  “Хог хаягдлын менежмент” үндэсний форум болно.

“The Corporate Hotel and Convention Centre”-т 

09:30 цагт Инновацийн долоо хоногийн хүрээнд “Хамтын инноваци-2019” хэлэлцүүлэг болно.

Соёл, урлагийн газарт

09:30 цагт  "Дүрслэх урлаг - Хамтын ажиллагаа" сургалт, семинар болно.

НЗДТГ-т

10:00 цагт  НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно.

МҮХАҮТ-д 

11:00 цагт  “Инновацын үзэсгэлэн -2019” эхэлнэ. 

“МN” мэдээллийн төвд 

12:00 цагт БОАЖЯ-ны удирдлагууд нууц тогтоолоор 1000 гаруй шонхор хил давуулсан талаар Монголын мэргэжлийн анчдын холбооноос мэдээлэл хийнэ.

Төрийн ордны нээлттэй сонсголын танхимд 

14:00 цагт Улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт болно. 

Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” галерейд 

15:00 цагт “Мицубуши Азийн Хүүхдийн Эникки фестиваль”-ийн Хүүхдийн зургийн 2017-2018 оны уралдаанд шилдгээр шалгарсан 24 орны хүүхдүүдийн уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт Төрийн байгууллагууд хувийн хэвшлийн газрыг булааж байгаа талаар “Богд Асар” компанийн удирдлагууд мэдээлэл хийнэ. 

11:30 цагт “Дуурсах он жилүүд” ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт МАХН-аас Хэнтий аймагт болох нѳхѳн сонгуулийн талаар мэдэгдэл хийнэ.