Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

“Game of Thrones”-ийн дүрсэнд Старбаксын кофены аяга багтжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатарын цагаар Даваа гарагт дэлхий даяар цацагдсан HBO сувгийн “Game of Thrones” цувралын ээлжит ангийн дүрсэнд орчин цагийн кофены аяга багтсан болохыг гярхай үзэгчид олж илрүүлжээ.

Уг бүтээлийн төгсгөлийн наймдугаар бүлгийн анги бүрийг $15 саяын өртөгтэй бүтээсэн гэдэг. Ийм өндөр өртөг зардалтай уран бүтээлд алдаа гаргаж, ширээн дээр хэн нэг нь аягаа мартсан нь санаанд багтамгүй хэрэг юм.

Гэхдээ зураг авсан орчин нь харанхуй, гэрэл муутай байсан тул уран бүтээлчдийн нэг нь кофены аягаа мартаж орхисон байх талтай.

Үзэгчид зургийг томруулж шинжлээд Старбаксын аяга болохыг тогтоожээ.

“Game of Thrones” цувралын албан ёсны твиттер хуудас энэ явдалд хошигносон өнгө аястай тайлбар өгсөн байна.

Тус хуудсанд “Винтерфэлээс мэдээлж байна. Зураг дээр дүрслэгдсэн латте нь алдаа байлаа. Денэрис уг нь цай захисан юм” гэж бичжээ.

Эх сурвалж: CNN