Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Британичууд хатан хааны гэр бүлийн шинэ гишүүнийг хүлээж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Британийн ханхүү Харри, түүний гэргий Меган нарын шинээр мэндлэх хүүхдийг хүлээсэн хэвлэлийнхэн, фэнүүд Бямба гарагаас эхлэн Уиндсорын шилтгээний гадаа буудаллан хоноглож эхэлжээ.

Харри, Меган нар анхны хүүхдээ хэзээ төрөх талаар нийтэд мэдээлээгүй байгаа. Гэхдээ Меган хүүхдээ дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхээр мэндэлнэ гэдгийг нэлээд эрт зарласан юм.

Ханхүү Харригийн тавдугаар сарын 8-нд Амстердамд хийх айлчлалыг хойшлуулснаа Букингэмийн ордон өнгөрсөн Баасан гарагт зарласан. Харри Invictus Games наадмын ажиллагаанд оролцохоор хоёр өдөр Нидерландад саатах байснаа больж, Пүрэв гарагт очоод өдөртөө буцахаар болсон байна.

Энэ нь Меганы төрөх цаг ойртсоныг харуулж байгаа хэрэг гэж хэвлэлүүд дүгнэж байгаа юм.

Харри, Меган нарын анхны хүүхэд нь Британийн хаан ширээг залгамжлах эрхтэй хүмүүсийн долдугаарт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд хатан хаан Хоёрдугаар Элизабетын найм дахь гуч болох ажээ.

 

Эх сурвалж: Associated Press