УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Аудитын ерөнхий газрын даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцжээ. Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар өнгөрөгч долоо хоногт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан билээ. Түүнээс өмнө Д.Хүрэлбаатар нь ЖДҮХС-гаас өөрийн эзэмшлийн компанидаа зээл авсан гэх асуудалд холбогдсон учир түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлээд байсан юм.
Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг чөлөөлөх тухай асуудал яригдаж байсан ч түүний оронд хэнийг томилох нь тодорхойгүй байсан. Харин өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Ерөнхий аудиторын томилгооны асуудлыг хэлэлцсэн байна.
.
Ерөнхий аудиторт нэр дэвшигч Д.Занданбатын товч намтар:
Боловсрол
- 1991 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль
- 1998 онд Отгонтэнгэр дээд сургуулийг тус тус дvvргэсэн. Эдийн засагч, эрхзvйч мэргэжилтэй.
Ажлын туршлага
- 1991-1996 онд Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч
- 1997-2000 онд Нийслэлийн Татварын газарт улсын ахлах байцаагч
- 2001-2006 онд Хан-Уул дvvргийн Татварын хэлтсийн дарга
- 2006-2008 онд ҮТЕГ-ын Улсын тєсвийн орлого хяналтын газрын дарга
- 2008-2009 онд ХУД-ийн Засаг дарга
- 2009-2013 онд СБД-ийн Татварын хэлтсийн дарга
- 2014-2016 онд ЗТЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
- 2016 -2017 онд Зам тээвэр хөгжлийн яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга
- 2017 оны 7 сарын 19-ний өдрөөс ТЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч