Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Avengers: Endgame” $2 тэрбумын босгыг давж, амжилтаа ахиулсаар байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Дисней компанийн Марвел студийн шинэ бүтээл болох “Avengers: Endgame” кино дэлхийн кино театруудаас олсон орлогоороо тэргүүлсээр байна.

Уг кино нээлтээ хийснээсээ хойш 11 хоногийн дараа $2.189 тэрбумыг олж, хоёр тэрбумын босгыг хамгийн богино хугацаанд давсан бүтээл болон дээд амжилт тогтоолоо.

Одоо “Avengers: Endgame” нь олсон орлогын хэмжээгээрээ нийт кино бизнесийн түүхэнд хоёрт бичигдэж байна. Олон дээд амжилтын эзэн болоод байгаа уг бүтээл одоо “Avatar” киног орлогоороо гүйцвэл бүх цаг үеийн түүхэнд хамгийн их орлого олсон кино болох юм.

2009 онд дэлгэцэнд гарч байсан шинжлэх ухааны уран зөгнөлт “Avatar” кино $2.788 тэрбумын орлогоор тэргүүлж байгаа.

Нээлтээ хийсэн эхний долоо хоногт дэлхийн зах зээлээс $1.2 тэрбумыг олсон “Avengers: Endgame” бол 2009 онд Марвел студийг Дисней компани худалдаж авснаас хойш гаргасан 22 дахь кино нь юм.

 

Эх сурвалж: CNN