Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанк дөрөвдүгээр сард 1.1 тонн алт худалдан авсан нь өмнөх жилийнхээс өсжээ

ikon.mn
2019 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын 2019 оны 3 дугаар сарын 26-ны ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5% болгосон. Тус хуулийг 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн юм.

Монголбанк 2019 оны 4 дүгээр сард 1.1 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 989 кг алт худалдан авч байснаас 101 кг илүү буюу 10%-иар өсжээ. 2019 оны 4 дүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 3 кг алтыг худалдаж авсан үзүүлэлттэй байна.

Монголбанкны 2019 оны 4 дүгээр сард алт худалдан авалт өмнөх оноос өссөн үзүүлэлттэй байгаа нь алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5% болгосонтой холбоотой юм.

2019 оны 4 дүгээр сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 108,757.36 төгрөг байв.

 
 
 

 

Эх сурвалж: Монголбанк