2019/11/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,702.74₮
B30
УЛААНБААТАР
-4°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-20°
|
-23°
01:00
S29
-15°
02:00
S29
-14°
03:00
S29
-14°
04:00
S29
-13°
05:00
S29
-13°
06:00
S29
-13°
07:00
S29
-13°
08:00
S29
-14°
09:00
S30
-13°
10:00
S30
-10°
11:00
S20
-8°
12:00
S26
-7°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шилдэг татвар төлөгч 30 ААН-ийг танилцууллаа

Т.Саран, iKon.mn
2019 оны 5 сарын 6
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Татварын ерөнхий газар 20 дахь жилдээ “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулж байна. Энэ удаагийн  татвар төлөгчдийн өдрүүдээр “Татвар- хөгжлийн үндэс” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд татварын хууль тогтоомжоо сурталчлах, шинэ үйлчилгээг танилцуулах, татварын боловсрол олгох сургалт, татварын сэдэвт уралдаан тэмцээн зохион байгуулах болон шилдэг татвар төлөгчдийг шалгаруулж алдаршуулах ажлыг өнөөдрөөс эхлүүлж байгаагаа мэдээллээ.

Энэ жил шилдэг татвар төлөгчдийг

  1. Улс, орон нутгийн төсөвт хамгийн их татвар төлсөн
  2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар хамгийн их татвар ногдуулж, тайлагнасан
  3. Хамгийн олон төлбөрийн баримт хэвлэсэн бизнес эрхлэгч гэсэн гурван шалгуураар нийт 30 татвар төлөгчийг “ТОП ТАТВАР ТӨЛӨГЧ”-өөр тодруулжээ.
 
Гэрэл зургийг MPA.mn

Улс, орон нутгийн төсөвт хамгийн их төтвөр төлсөн шилдэг 10 ААН байгууллага нийт 4.7 наяд төгрөгийн татварын орлогоос 2.0 их наяд буюу 41.6%-ийг бүрдүүлсэн  гэдгийг ТЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Заяабал онцоллоо.

1. Улс, орон нутгийн төсөвт хамгийн их татвар төлсөн 10 ААН

 

2. ААНОАТ-аар тэргүүлсэн 10 ААН

 

3. Хамгийн их төлбөрийн баримт олгосон татвар төлөгч

 

Татварын алба нь татварын хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн орлого бүрдүүлэх үндсэн чиг үүрэгтэй бөгөөд Монгол Улсын татварын орлогыг 100 хувь гэж авч үзвэл 55 хувийг дангаараа бүрдүүлдэг байгууллага.

Татварын хууль тогтоомжийг сурталчлан таниулах чиг үүргийн хүрээнд “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн арга хэмжээг 2000 оноос хойш 20 дахь жилдээ улсын хэмжээнд ирээдүйн татвар төлөгч оюутан сурагчдад татварын боловсрол олгох, татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжид татварын хууль тогтоомжийг сурталчлан таниулах сургалт, мэдээлэл, үйлчилгээг хүргэж ирлээ.

Тухайлбал, сүүлийн хоёр жилд 518 ерөнхий боловсролын сургуулийн 85,104 сурагч, 56 их дээд сургуулийн 7,638 оюутан нээлттэй хичээлд хамрагдсан бол 69,140 татвар төлөгчдөд татварын хууль, тогтоомжийн талаар сургалт сурталчилгаа хийж, 7,862 ахмад настанд и-баримтын системд бүртгэхэд туслалцаа үзүүлж, татварын үйлчилгээг үзүүлжээ.

 
x