Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

"НордАрт 2019" олон улсын үзэсгэлэнд 23 уран бүтээлч Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болжээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

ХБНГУ Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, НордАрт Монгол Улсын хамтын ажиллагааны 5 жилийн ойн хүрээнд Монгол Улсын 3 дахь удаагийн бие даасан павильон "Хөрстөд оршихуй: Хүршгүйтэй учрахуй“ сэдвээр НордАрт 2019-т тусгай төслийн хүрээнд зохион байгуулагдаж, манай 23 уран бүтээлч 53 бүтээлээрээ Монгол Улсаа төлөөлөн оролцохоор боллоо. 

2019 оны 6 дугаар сарын 1-нээс 10 сарын 13-ны өдрүүдэд зохиогдох уг үзэсгэлэнд ойролцоогоор 102 орны 3,000 гаруй уран бүтээлч бүртгүүлснээс 200 уран бүтээлчдийн уран зураг, гэрэл зураг, уран баримал, инстоляци чиглэлийн уран бүтээлүүд шалгарчээ. Бүтээл бүр өөрийн гэсэн түүх, өнгө аясыг өгүүлэх бөгөөд хамтдаа урлагийн гайхалтай цогц үзэмжийг хослуулан нэгэн дор амилах юм. 

Дэлхийн олон орон оролцож байгаа уг үзэсгэлэнгийн энэ оны Онцлох Орноор зохион байгуулагчид Франц Улсыг нэрлэж байгаа юм.

НордАрт-ын Ерөнхий куратор Вольфганг Грамм, ko-куратор Инга Ару нaр Францын павильоны куратор Жероме Котинет Афайзтай хамтран „Some of Us“ нэрийн дор зохион байгуулагдаж байгаа энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд Францын эмэгтэй уран бүтээлчдийг дэмжин ажиллаж байна. Эдгээр уран бүтээлчид нь 60-аад оны сүүлч 90-ээд оны эхээр төрсөн үе үеийн төлөөллүүд бөгөөд сүүлийн жилүүдэд эх орондоо төдийгүй хилийн чанадад өндрөөр үнэлэгдэж байгаа эмэгтэй  юм.

Үзэсгэлэн нь үзэгч, судлаачдад эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, тэдгээрийн хөгжил дэвшил, мөн тэдний ижил төстэй талуудыг тодотгон харуулах, жинхэнэ франц, цаашилбал, барууны үзэл бодол, харах өнцгийг шинжин судалж үзэх зорилго, боломжийг олгож байна.