Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Game of Thrones”-ийн "үргэлжлэл"-ийг бүтээж байгаагаа зохиолч нь мэдээлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн олон сая үзэгчийг байлдан дагуулсан HBO сувгийн “Game of Thrones” цувралын сүүлчийн бүлэг одоо телевизийн дэлгэцэнд гарч байгаа билээ.

Тэгвэл энэхүү цувралыг залгамжлах гурван уран бүтээл дээр ажиллаж байгаагаа “Game of Thrones”-ийн зохиолч Жорж Мартин мэдээлжээ.

Тэрээр шинэ бүтээлүүдийг өмнөх цувралын “үргэлжлэл” гэж нэрлэхээс зайлсхийж, харин “залгамжлагч” уран бүтээл гэж хувийн блогтоо тодорхойлон бичсэн байна.

“’Game of Thrones’ цувралыг залгамжлах таван бүтээл дээр бид ажиллаж байна. Тэдгээрээс гурвынх нь ажил нэлээд ахицтай байгаа. ‘The Long Night’ гэж миний нэрлээд байгаа бүтээлийн зураг авалт энэ оны сүүлээр эхлэх бол үлдсэн хоёрынх нь зохиолыг бичих ажил сүүлчийн шатандаа ороод байна” гэж Жорж Мартин мэдээлжээ.

Америкийн зохиолч Жорж Мартиний “A Song of Ice and Fire” уран зөгнөлт зохиолоор HBO сувгийн бүтээсэн “Game of Thrones” телевизийн цувралын анхны бүлэг 2011 онд анх үзэгчдэд хүрч байсан бол өнгөрсөн сараас төгсгөлийн бүлэг нь цацагдаж эхлээд байгаа юм.

 

Эх сурвалж: CNN