Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Тавантолгойн нүүрс тээвэрлэгчид ажил хаялт зарлах талаар мэдээлэл хийнэ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 5 сарын 6
iKon.MN

Туушин зочид буудалд

09:00 цагт "Тусгай хамгаалалттай газар нутаг дахь байгаль орчин- Аялал жуулчлалыг хөгжүүлэх нь" зөвлөгөөн болно.

Нийслэлийн иргэний танхимд

10:00 цагт нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Монголын өмгөөлөгчдийн холбооноос иргэдэд төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгнө.

БСШУСЯ-нд

10:30 цагт “Инновацийн 7 хоног-2019”-ийн нээлт болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагаас Охидын түүх ТББ-аас хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар мэдээлэл хийнэ.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагт “Өнөөдөр” сонины "Нийслэл хүүд зорилго бий” нийтлэлийн эзэд “Cool Mongolia” төсөл хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт "Баянзам" тээвэрчдийн холбоо, Нүүрс тээвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс Тавантолгойн нүүрс тээвэрлэгчид ажил хаялт зарлах талаар мэдээлэл хийнэ.

Татварын ерөнхий газарт

11:00 цагаас Татварын багц хууль, Татварын удирдлагын нэгдсэн системийг танилцуулна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд

11:40 цагт нэрт эрдэмтэн, академич Ц.Дамдинсүрэнгийн дурсгалын хөшөөний нээлт болно.

Улсын ерөнхий прокурорын газрын гадаа

12:00 цагт "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн"-өөс “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг шалгах шаардлага хүргүүлнэ.