Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгос пуужин харвасны дараа Ким Жон Унд итгэсэн хэвээр байгаагаа Трамп илэрхийлэв

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагийн өглөө Умард Солонгос нэг ширхэг ойрын тусгалын пуужинг зүүн тэнгисийн усанд харваж туршсан тухай Өмнөд Солонгосын засгийн газар мэдээлсэн юм.

Дараа нь Пёньяны гаргасан албаны мэдээнд тус улс хэд хэдэн пуужинг зүүн хойд чиглэлд харваж туршсан нь 200 км зайд тэнгисийн усанд туссан тухай мэдээлжээ.

2017 оны арваннэгдүгээр сард Умард Солонгос тив алгасах баллистик пуужин туршсанаасаа хойш анх удаа пуужин харвасан нь энэ юм.

АНУ болон олон улсын зүгээс Умард Солонгост тавьсан эдийн засгийн хоригийг цуцлуулахын тулд Пёньяны дэглэм цаашдаа ийм өдөөн хатгалгыг дахин дахин явуулах магадлалтай байна.

Өмнөд Солонгосын засгийн газар энэ удаагийн зэвсгийн туршилтад санаа зовж байгаагаа илэрхийлээд өнгөрсөн онд хоёр Солонгосын хооронд байгуулсан дайсагналыг бууруулах гэрээг зөрчиж байгааг Умард Солонгост сануулжээ.

Умард Солонгосын пуужингийн туршилтын дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Энэхүү маш сонирхолтой дэлхий ертөнцөд боломжгүй зүйл гэж байхгүй. Гэхдээ Ким Жон Уныг Умард Солонгосын эдийн засгийн агуу боломж, ирээдүйд итгэж, үүнийг бусниулах зүйл хийхгүй гэдэгт би итгэж байна. Тэр бас надад өгсөн амлалтаасаа буцахгүй гэдэгт итгэлтэй байна. Гэрээ байгуулах цаг ирнэ!” гэж твиттер хуудсандаа бичсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian