Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд бүртгэхээс татгалзсан хоёр нам

Т.Саран, iKon.mn
2019 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэсэн 11 намд батламжийг Сонгуулийн Ерөнхий Хорооны шийдвэрийн хамт өчигдөр гардуулж өгсөн юм.

Сонгуульд оролцох тухай хүсэлтээ ирүүлсэн улс төрийн 13 намын баримт бичгийг Сонгуулийн тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасны дагуу нягтлан шалгасан дүнг авч хэлэлцээд хуульд заасан шаардлагыг хангасан 11 намыг УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэжээ.

Иргэний Зориг Ногоон Нам нь Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын тайлан, холбогдох бусад баримт бичгийг Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасан хугацаанд ирүүлээгүй тул нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан байна.

Мөн Монголын Хүний Төлөө Нам нь Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.6 дахь заалтад дурдсан баримт бичгийг дутуу ирүүлсэн учир сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргажээ.

 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох 11 нам:

  1. Хөдөлмөрийн Үндэсний Нам
  2. Ард Түмний Олонхийн Засаглал Нам
  3. Монголын Ногоон Нам
  4. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
  5. Ардчилсан Нам
  6. Монгол Ардын Хувьсгалт Нам
  7. Монгол Ардын Нам
  8. Дэлхийн Монголчууд Нам
  9. Монгол Консерватив Нам
  10. Зон Олны Нам
  11. Үнэн Ба Зөв Нам

Хэнтий аймгийн 42 дугаарт явагдах нөхөн сонгуулийн санал хураалт  2019 оны зургаадугаар сарын 30-нд болох юм. Тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүнээсээ чөлөөлөгдсөн тул нөхөн сонгууль явуулахаар болсон билээ. 

Нөхөн сонгуульд шаардагдах 287 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Үүний 246.1 сая төгрөг нь Сонгуулийн ерөнхий хорооны нэр дээр, 32 сая төгрөг нь Улсын бүртгэлийн газарт, 8.3 сая төгрөг нь Цагдаагийн газрын үйл ажиллагаанд зарцуулагдахаар төсөвлөгдсөн аж.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг