Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ихэнх нутгаар сэрүүсэж, бороо орно

ikon.mn
2019 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, хур тунадас орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

2019 оны 5 дугаар сарын 3-4-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

УЛААНБААТАР ХОТ:

Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:

Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секудэд 4-9 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч зөөлөн шороон шуурга шуурна. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:

Шөнөдөө үүлэрхэг, зарим газраар бороо, хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:

Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:

Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:

Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө Дундговийн нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө бүх нутгаар 12-17 градус дулаан байна.
2019 оны 5 дугаар сарын 5-9-нийг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 5-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 6-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 8-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

Говийн бүс нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.

 

Эх сурвалж: ЦУОШГ