Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Насны бүлгээс нь хамааран ажилтнуудаа урамшуулах нь

ikon.mn
2019 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан захирал Кимбирли Абил-Ланер орчин үед ажиллах хүчнийг үндсэн 5 насны бүлэгт хуваан авч үзжээ. Түүний судалгаанаас үзэхэд ажлын байран дээр эдгээр насны бүлгийнхэн өөр хоорондоо үзэл бодол зан чанар хандлагаараа эрс ялгаатайгаас гадна тус бүрийн онцлог, шинж чанарыг тайлбарласан байна.  

Үүнд:

  • Traditionalists буюу уламжлалт үзэлтэй үеийнхэн

1928-1945 онд төрсөн бол энэ үед хамаарна. Хөдөлмөрийн зах зээл дээр 2015 онд 3%-ийг бүрдүүлж байсан бол 2020 онд энэ бүлгийн ажиллах хүч 1 хувь болж буурах төлөвтэй байна.

  • Baby boomers

1946-1964 онд төрсөн, эдгээр бүлэгт хамаарах ажиллах хүчний эзлэх хувь 2015 онд 31% байсан бол 2020 он гэхэд 22% хүртэл буурах болно. Учир нь энэ бүлгийн хүмүүсийн дийлэнх хувь нь тэтгэвэрт гарсан байна.

  • Generation X буюу Х үеийнхэн

Энэ үед 1965-1979 онд төрсөн бол хамаарна. 2015 онд хөдөлмөрийн зах зээл дээрх ажиллах хүчний 21 хувийг эзэлж байсан бол 2020 он гэхэд 20% болох болно.

  • Generation Y буюу Y үеийнхэн (шинэ мянганы үеийнхэн)

1980-1995 онд төрсөн бол Y үеийнхэнд хамаарна. 2015 онд энэ бүлгийн насны ажил эрхлэгчид 45%-ийг эзэлж байсан бол 2020 онд 50% болж өсөх төлөвтэй байна.

  • Generation Z буюу Z үеийнхэн

1996 болон түүнээс хойш төрсөн бүх хүмүүс энэ бүлэгт багтана. 2015 онд ажиллах хүчний ердөө 1 хувийг бүрдүүлж байсан бол 2020 он гэхэд 7% болж өсөх ажээ.

Эдгээр бүлгүүдийн зан чанарын онцлог

Байгууллагууд эдгээр бүлэг хүмүүсийн зан чанар онцлогт тохируулан ажиллах арга барилаа шинэчлэх, ажилтнуудынхаа ялгаатай байдлыг ойлгож ажиллах, урамшуулах арга барилаа өөрчлөх нь чухал болохыг зөвлөжээ.

  • Traditionalists буюу уламжлалт үзэлтэй үеийнхэнд мөнгөн урамшуулал чухал хэдий ч бусдын хүндлэлийг хүлээх, нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөх нь чухал байдаг. Тэд нийгэмдээ болон байгууллагадаа урт хугацаанд хадгалагдах, үнэ цэнээ нэмж нөлөөтэй хэвээр үлдэхийг хүсдэг байна. Энэ бүлгийн хүмүүс ерөнхийдөө  ажигч гярхай бусдад хүлээн зөвшөөрөгдөх хүсэлтэй байдаг ба тэд уян хатан цагийн хуваарьтай ажиллахыг илүүд үздэг.

Урамшуулах хэлбэр: урт хугацааны даатгал, тэтгэврийн хуримтлалын сантай холбоотой дэмжлэг

  • Baby boomers бүлгийнхэн Traditionalists буюу уламжлалт үзэлтэй үеийнхэнтэй адил мөнгөн шагналыг сайшаадаг ч мөнгөн бус шагнал болох уян хатан тэтгэврийн нөхцөл, хамт олны хүндлэлийг илүүд үздэг. Абил-Ланер судалгаандаа эдгээр насны бүлгийнхэнд бусдын зөвлөгөө төдийлөн шаардлагагүй бөгөөд тэдэнд урамшуулал авах, мэргэжлийн чиглэлд чадварлаг байх, удирдах албаны ажил эрхлэх, мэдлэг туршлагаараа манлайлсан, хүсэл эрмэлзэлтэй, зорилгодоо чиглэн ажиллаж байр сууриа бэхжүүлэхийг чухалчлан үздэг тухай онцлон тайлбарлажээ.

Урамшуулах хэлбэр: тэтгэврийн хуримтлалтай холбоотой дэмжлэг болон бусад урамшуулал

  • X үеийнхэн-Generation X

Тэдэнд мөнгөн урамшуулал шагнал, уян хатан ажлын нөхцөл чухал байдаг. Энэ үеийнхэн бие дааж ажиллахыг илүүд үздэг ба карьерын өсөлт нь аливаа нэгэн албан тушаалын зэрэг, ажилтны нас, ажилласан жилээр бус өрсөлдөөн дээр суурилсан байх хэрэгтэй. Удирдлагаас талархал хүлээх, ур чадварын нэмэгдэл авах, ажлын цагийн уян хатан хуваарь зэрэг нь X үеийнхэнд тохирох урамшууллын хэлбэр юм. Ноогдол ашиг хүртэх, алсын зайнаас ажил эрхлэх ч энэ үеийнхэнд тохиромжтой.

  • Ү үеийнхэн буюу Generation Y

Энэ үеийнхэнд ашиг хүртэх боломжтой мөнгөн шагналын урамшуулал зохимжтойгоос гадна ажлын гүйцэтгэлд өгсөн магтаал, урмын үгс урам, зориг өгөх болно.

Ү бүлгийн ажилтнуудад ажлын ур чадвараа нэмэгдүүлэх сургалт, зөвлөмж, зааварчилгаа өгөх, ажлын байрны соёлыг бий болгосон хүрээлэл, орчинг бүрдүүлж өгөх нь үр дүнтэй.Тэдний хувьд удирдлагаас сайшаал хүлээх, амралт, ажлын цагийн уян хатан хуваарьтай ажиллах нь тааламжтай байдаг.Тэд нийгэмд болон байгууллагадаа чөлөөтэй албан бус харилцаа үүсгэж чаддаг.

  • Z үеийнхэн

Насны хувьд залуу уг бүлэгт хамаарах хүмүүст мөнгөн урамшуулал хүртэхээс илүү нийгмийн харилцаанд ойр байж, бусадтай харилцах нь чухал байдаг. Түүний зэрэгцээ утга учиртай ажил эрхлэх, хариуцлага хүлээнэ гэдэг нь тэдэнд урам өгөх нь бий. Абил-Ланерын хэлж буйгаар Z үеийнхэн алсдаа байгууллагадаа хэрхэн нөлөөлж голлох үүрэгтэй байхыг мэдэхийг хүсдэг аж. Цаашлаад тэд өөрсдөд нь урам зориг өгч, сэдэлжүүлэх төсөл хөтөлбөр дээр ажиллахыг хүсдэг ба бусад ямар ч үеийнхэнээс илүү Z үеийн залуус шинэлэг, орчин үеийн, сорилтот шийдэл бүхий бизнесийн санааг гаргах болно хэмээн онцлон хэлсэн байна.

Сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан тал бүрээс нь харгалзаж шийдвэр гаргагч ажилтнууд энэ бүлэгт их байх болно. Технологийн хөгжил, өөрчлөлтийн өндөр мэдрэмжтэй бүлэг бол Z үеийнхэн юм. Тэд ажлын байрны уян хатан нөхцөл, олон талт ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрсөн байх нь ажиллахад тааламжтай орчинг бүрдүүлнэ гэж үздэг. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

 

Эх сурвалж:  biznetwork.mn