Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Урт хугацаанд үргэлжилсэн туршилтын үр дүн ДОХ-ын вирусны тархалтыг зогсоох найдлага төрүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Сүүлд хэрэглэж эхэлсэн ДОХ-ын вирусыг дарангуйлах үйлчилгээтэй эм уг өвчний тархалтыг зогсоож чадсаныг хэсэг эрдэмтэд өнөөдөр зарлажээ.

Удаан хугацаанд явуулсан туршилтын үр дүнг өнөөдөр “The Lancet” сэтгүүлд нийтэлсэн байна.

Эрдэмтэд Европ даяар 1,000 орчим ижил хүйстэн эрэгтэй хосуудын дунд энэхүү туршилтыг найман жилийн хугацаанд явуулсан юм.

Ингэхдээ ДОХ-ын халдвартай болон халдваргүй хосуудыг сонгож, халдвартай хэсэгт нь ART (AntiRetroviral Treatment) эмийг тогтмол өгсөн юм байна.

Энэ хугацаанд хосууд хоорондоо ямар ч хамгаалалтгүй хавьтаж байсан ч ганц ч халдвар бүртгэгдээгүй ажээ.

Тиймээс ДОХ-ын вирусны халдварыг дэлхий даяар зогсоож болох найдвар төрөөд байгааг туршилтыг зохион байгуулагчид мэдээлсэн байна.

Одоо дэлхий нийтээр ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг халдвартай хүмүүсийг илрүүлэх, эмчлэхэд илүү төвлөрүүлэх боломж нээгдэж байгааг судалгаанд оролцсон University College London-ий профессор Алисон Рожерс онцолжээ.

ART эмчилгээ нь эсрэг хүйстэй хосуудад ч үр дүнгээ өгч байгааг өмнөх судалгаануудын үр дүн харуулсан юм. Харин ижил хүйстэн эрчүүдийн хооронд вирус халдварлах явдлыг зогсоох нь хамгийн хэцүү асуудал байжээ.

2017 оны байдлаар дэлхий даяар ДОХ-ын халдвартай 40 орчим сая хүн амьдарч байгаагаас 21.7 сая нь ART эмчилгээнд хамрагдаж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: AFP