Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүй долоон худагт болох "Дүнжингарав-2019"-д оролцох унаач хүүхдүүд нэг стандартаар даатгуулсан"

Г.Номин, iKon.mn
2019 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас Монголын морин спорт, уяачдын холбоотой хамтран энэ сарын 12-нд болох "Дүнжингарав" уралдааны талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/MongolUlsiinZasgiinGazar/videos/2405929462964159/

 

"Уяачид нэг ижил стандартаар нийт 330 суманд 100 мянган төгрөгөөр унаач хүүхдээ даатгуулна"
 
Гэрэл зургийг mpa.mn

Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар "Хурдан морины уралдааны үеэр хүүхдийн эрхийг хамгаалах тухай асуудалд манай агентлаг болон Монголын морин спорт уяачдын холбоо энэ жилээс нэгдсэн нэг ойлголтод хүрсэн.

Уяачид уралдаанд орж байгаа хүүхдээ заавал даатгалд хамруулах ёстой байдаг. Даатгалын нөхцөл байдал өнгөрсөн жилийг хүртэл харьцагуй бодит байдалд нийцэхгүй, нөхөн олговорын хэмжээ хамгийн дээд тал нь 5 сая төгрөгийн хэмжээтэй явж ирсэн. Энэ мөнгөн дүн хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл үүссэн тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээнд хүрэлцэхүйц хэмжээтэй биш гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ингээд даатгалын компаниудтай уулзалт хийж бодит байдалд нийцсэн хэмжээтэй буюу даатгалын жилийн хураамж 100 мянган төгрөг, нөхөн олговорын хэмжээ 20 сая төгрөг хүртэл байх зохицуулалтыг хийгээд байна.

Уяачид нэг ижил стандартаар нийт 330 суманд 100 мянган төгрөгөөр унаач хүүхдээ даатгуулна. Энэ даатгалд зөвхөн уралдааны үед гарах эсрдлээс гадна ахуйн шинжтэй ослуудын тохиолдол багтах бөгөөд нэг жилийн хугацаатай. Мөн даатгалын тохиолдол гарахад хүүхдийг яаралтай нарийн мэргэжлийн эмчийн хяналтад, зориулалтын тээврийн хэрэгслээр эмнэлэгт хүргэх зардлыг даатгалын нөхөн олговорт багтааж байгаа.  

Өнгөрсөн сард ММСУХ удирдах ажилтны зөвлөгөөнөө хийж, биднийг урьсан. Бид очиж бодлогоо танилцуулахад бүрэн бүрэлдэхүүнээрээ дэмжиж, хүүхдүүдийг хамгаалах асуудалд санаачлагыг гартаа аван, хүүхдүүдийг даатгалд хамруулах асуудлаар бид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан" хэмээн ярилаа.

"Хурдан морь унаач хүүхдүүдээ чиглэлээр шат дараалсан арга хэмжээнүүдийг авна"
 
Гэрэл зургийг mpa.mn

ММСУХ-ны ажлын албаны дарга Б.Батбаатар "Бид соёлын өвийг тээж, нийтэд түгээн дэлгэрүүлж яваагийнхаа хувьд хурдан морь унаач хүүхдүүдээ чиглэлээр шат дараалсан арга хэмжээнүүдийг авна. Ур нь ч авсаар ирсэн. Энэ хүрээнд ГБХЗХГ-тай хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан.

Хурдан морины унаач хүүхдэд учирч болох эрсдлийг бүрэн дүүрэн хамгаалах чиглэлээр ММСУХ, ГБХЗХГ, уяачид, эцэг эхчүүд бүх талаар хамтран оролцож, хүүхэд хамгааллыг хамтран хэрэгжүүлэх ёстой.

ММСУХ даатгалын компаниудтай тодорхой шаардлагуудыг тавьж гэрээ байгуулах чиглэл барьж байгаа. Даатгалын хураамж 100 мянган төгрөг болсноос хойш 4,000 орчим хүүхэд даатгуулж, 49 удаагийн даатгалын тохиолдол гарсан. Даатгал улсын хэмжээнд хийгдэх ёстой учраас 330 суманд хүрч ажиллах боломжтой компанийг сонгож гэрээ байгуулах шаардлагатай.

Иргэдийн дунд яригдаад байдаг нэг асуултад хариулт өгөхөд Монгол Улсын эмийн бүртгэлд хүний биеийг, хүүхдийг биеийг давжааруулдаг эм, бэлдмэл байхгүй. Шинжлэх ухаанд ч тийм үйлчилгээтэй эм байхгүй гэдгийг эрдэмтэн судлаачид хэлдэг.

ММСУХ 21 аймаг, 330 суманд салбар нэгжтэй томоохон төрийн бус байгууллага" гэв.

"Дүнжингарав-2019" уралдаан энэ сарын 12-нд Хүй долоон худагт зохион байгуулагдах тов гарчээ. Уралдааны бүртгэл 10, 11-ний өдөр хийгдэх юм байна. Үндэсний их баяр наадмын тухай хуульд зааснаар хурдан морины уралдаанд 7 болон түүнээс дээш насны хүүүхэд морь унаж оролцох боломжтой.