Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Залуусын хэрэгжүүлж буй байгаль орчны 4 бичил төсөл

ikon.mn
2019 оны 5 сарын 2
Сурталчилгаа

Монгол Улсын байгаль орчны асуудлуудыг олон нийтэд таниулж тэдгээрийг шийдвэрлэхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилготой Байгаль Орчны Манлайлагч Хөтөлбөр (EFP) IG Partners, Хас банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр 9 дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна. 8 сарын хугацаанд явагдаж, байгаль орчны талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх, манлайллын ур чадварыг эзэмшүүлэх, энэ чиглэлийн төсөл хэрэгжүүлэх боломжийг олгодог уг хөтөлбөрт энэ жил хамрагдсан 20 залуус дөрвөн багт хуваагдан, өөрсдөө хөрөнгө босгож, байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бичил төсөл хэрэгжүүлснийг уншигч та бүхэнд танилцуулахыг хүслээ.

Зориг сангийн хөтөлбөр бүрт хэрэгждэг бичил төслүүд (community development project) нь цөөн хүн ч гэсэн нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах чадалтай байдгийг харуулах, бусдыг уриалах зорилготой, аливаа асуудлыг дээрээс нь биш, хүмүүсийн өөрсдийнх нь оролцоотойгоор, дэргэдээс нь шийдвэрлэхийг хичээдгээрээ онцлог билээ. Эдгээр төслүүдээс та бүхэн санаа авч, байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд бага ч болов хувь нэмрээ оруулаарай.

АНАНАС ТӨСӨЛ

Төслийн нэр: “АНАНАС” хулдаасан хэвлэл ашиглан бүтээгдэхүүн хийх төсөл

 

Төслийн зорилго: АНАНАС төслийн зорилго нь хог хаягдлыг ашиглан “upcycle” хийж хүмүүст хэрэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хог хаягдлыг дахин ашиглах сэдлийг төрүүлэх замаар хог хаягдлыг бууруулахад оршино.

Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил:

  • Дараах арга хэмжүүнүүдэд оролцон өөрсдийн төсөл бүтээгдэхүүнээ танилцуулж, 200 гаруй бүтээгдэхүүн борлуулсан байна:
    You forum by zorig foundation – 26/01/2019 (400 хүн) тус арга хэмжээнд төслөө танилцуулж олон нийтийн санал асуулгын хүрээнд 3-р байранд орж 1 сая төгрөгөөр шагнуулсан Youth Opportunities International Summit 2019 – 02/03/2019 (500 хүн) Rotary day - 16/03/2019 (550 хүн)
  • Дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулж, төслөө олон нийтэд танилцуулж, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгохоор зорьж байна: Chocolate Workshop 13/02/2019 – өөрийн гараар шоколад урлах сургалт 60 уут Тэтгэлгийн эсээ, CV бичих 2 өдрийн сургалт – 2019 оны 4 сарын 13-14-нд зохион байгуулагдах гэж байна. Link: https://www.facebook.com/events/2304313633148461/
  • 18 сайн дурын ажилтнуудад сургалт орж, пенал, нөүтбүүк кэйсний дизайн гаргах тал дээр хамтран ажиллаж байна.
  • АНАНАС төсөлтэй ижил төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй МУИС болон Этүгэн их сургуулийн оюутнуудтай уулзаж туршлагаа хуваалцав.
 
 
 

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.facebook.com/ananasprojectmongolia/?tn-str=k*F

BIOTERRY-ХАЯГДАЛ ЗАЙ ХУРААГУУР ЦУГЛУУЛАХ

Төслийн нэр: BIOTERRY-ХАЯГДАЛ ЗАЙ ХУРААГУУР ЦУГЛУУЛАХ

Төслийн зорилго: Аюултай хог хаягдал тэр дундаа хаягдал зай хураагуурын хор хөнөөлийн талаарх иргэд, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хаягдал зай хураагуур цуглуулах сав байршуулж, ил задгай, зориулалтын бус газар хаягдаж байгаль орчныг бохирдуулахаас  урьдчилан сэргийлэхэд төслийн гол зорилго оршино.

Төслийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлууд:

  • Хаягдал зай хураагуур цуглуулах 50 ширхэг хайрцгийг Номин Электроникстой хамтран захиалж хийлгэв
  • Номингын салбарууд болон бусад аж ахуй нэгж байгууллагууд, хүмүүс олноор цуглардаг газруудад хаягдал зай хураагуур цуглуулах хайрцгийг байршуулав
  • Цахим орчноор дамжуулан иргэд олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх мэдээлэл түгээж байна
  • Хаягдал зай хураагуурын уршигын талаар Ногоон паспорт эзэмшигч сургуулиудын төлөөлөл болон Энержи Ресурс байгууллагийн ажилтан, албан хаагч нарт танхимын сургалт зохион байгуулав
  • Хаягдал зай хураагуур ихээр гардаг Теди болон Монтел утас засварын төвүүд дээр очиж, хаягдал утасны зай хураагууруудыг цуглуулан авав
  • Цуглуулсан хаягдал зай хураагууруудыг БОАЖЯ-нд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна

    Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.facebook.com/10000wastebatteries/

Нэг байгууллага - нэг ой

Төслийн нэр: Нэг байгууллага - нэг ой

Төслийн зорилго: Байгууллагын нийгмийн хариуцлагыг сайжруулах, үр дүнтэй байдлыг хангахын хүрээнд Төв азийн ногоон бүс болох Богд хан уулын дархан цаазат бүсийг нөхөн сэргээх, хамгаалах.

Төслийн хүрээнд хэрэгжүүлэх ажил:

  • Цахим хуудсаараа мод тарих болон нэмэлт сонирхолтой мэдээллүүдийг өдөр бүр нийтэлж, олон нийтэд хандсан суртадчилгааны мэдээллийг тараах, таниулах
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн томоохон аж ахуй нэгж байгууллагуудтай очиж танилцуулга хийх, уулзалт зохион байгуулж захиалга авах
  • 2019 оны 04-р сарын 20-ноос 05-р сарын 12-ны хооронд сарын хугацаанд хагас бүтэн сайн өдрүүдэд нийт 8 удаагийн мод тарих өдөрлөг зохион байгуулах
  • Байгаль орчинд хайртай, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх бүрэн боломжтой ААНБ-ын тусламжтайгаар нэг удаагийн арга хэмжээг олон нийтийн хүрээнд сайн дураар хүссэн үедээ мод тарих боломжит эвент өдөрлөг зохион байгуулах
  • Олон нийтийн дунд мод хэрхэн тарих, та модоо өөрөө усалж байсан уу, таны тарьсан мод ургаж байсан уу гэсэн энгийн асуултуудын хүрээнд судалгаа явуулж өөрсдийн давуу талыг танилцуулах видео хийх
  • Мод усалгааны усыг дахин боловсруулсан усаар шийдвэрлэх

ХУЛСАН СОЙЗ

Төслийн нэр: “Хуванцарын хэрэглээг бууруулж, тогтвортой худалдан авалтыг дэмжих хулсан сойз” төсөл

Төслийн зорилго: Энэхүү төсөл нь хэрэглэгчдэд тогтвортой худалдан авалтын зан төлвийг суулгах замаар хуванцарын хэрэглээ болон хуванцар хог хаягдлыг бууруулж, нийгэмд тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэлийг бий болгох зорилготой ба бидний эхлэлийн бүтээгдэхүүн нь хулсан сойз юм. Цаашид хуванцарыг орлуулсан байгальд ээлтэй материалтай төрөл бүрийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгож, үндэсний үйлдвэрлэлүүдтэйгээ хамтрах болно.

Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил:

  • Зориг сангаас зохион байгуулсан YOU FORUM-ын үеэр хулсан сойз болон тогтвортой хэрэглээний талаар ухуулга сурталчилгаа хийсэн бөгөөд уг өдөр 37 хүн хулсан сойз авах хүсэлтээ илэрхийлж бүртгүүлсэн байна.
  • Төслийн хүрээнд 6 удаагийн контент бэлдэж, Хулсан сойз - Y-NOTs пэйж хуудсаар дамжин 2192 хүнд хүргэв
  • “Creating sustainable behaviour” сэдвээр Шинэ Монгол Технологийн сургуулийн 60 оюутанд яриа хийв.  
  • “Earthpreneurs Mongolia” буюу тогтвортой хөгжлийн үзэл сурталыг түгээн дэлгэрүүлэх зорилготой коммюнитигийн “Humans of the Earth” буланд тогтвортой хэрэглээ, хэрэглэгчийн зан төлвийн талаар ярилцлага өгч нийтлүүлэв.

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл:

https://www.facebook.com/earthpreneursmongolia/photos/a.164616727582060/305805723463159/?type=3&theater

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.