Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстаны шинэ ерөнхийлөгчийн “фотошопдсон” гэрэл зургууд

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Казахстаны эцэг гэгддэг Нурсултан Назарбаевыг залгамжлаад удаагүй байгаа ерөнхийлөгч Касым Жомарт Токаевын гэрэл зурагт нэлээд засвар ордгийг сэтгүүлчид илрүүлжээ.

Тэрээр ирэх сард болох ээлжит бус сонгуулиар албан ёсоор сонгогдож, Казахстаныг ирэх таван жилд удирдах нь тодорхой болоод байгаа. Токаевын АНУ-ын элчин сайд Уилльям Мосерыг хүлээн авч уулзаж байгаа, ОХУ, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч нартай уулзаж байгаа гэрэл зургуудыг Казинформ агентлаг тараасан юм.

Гэтэл дээрх үйл явдлуудыг ижил цаг үед, ижил өнцгөөс авсан бусад зурагчдын гэрэл зургуудтай харьцуулснаар хэр их “фотошоп” засвар орныг илрүүлжээ.

Одоо 65 настай экс дипломатчийн нүүрнээс үрчлээ, толбыг нь арилгаж, давхар эрүүг хассан нь илэрхий харагдаж байгаа юм.

Зургаадугаар сард болох ээлжит бус сонгуульд найман хүн нэр дэвшиж байгаагийн нэгээс бусад нь эрх баригч Нур Отан намыг дэмжигч жижиг намуудын төлөөлөл ажээ.

Тиймээс Токаев энэ сонгуульд түвэггүй ялах нь тодорхой байна.

АНУ-ын элчин сайдтай уулзсан зургууд:

 
 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзсан зургууд: 

 
 

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй уулзсан зургууд: 

 
 

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty